Дэлгэцийн хэд хэдэн бүтээлээрээ монголын кино урлагийн орчин цагийн өнгө төрхийг илэрхийлж, өөрсдийн гэсэн байр суурийг бүрдүүлж чадсан “Фантастик” продакшныхан оюуны өмчийн хулгайтай хатуухан тэмцэж буй.
Багагүй цаг зав, хөрөнгө мөнгө, хүч чадвар зарцуулан байж бүтээсэн шилдэг кинонуудыг нь дур мэдэн хуулбарлаж, хууль бусаар олшруулж, тараахаас гадна дэлгэцэнд гараад удаагүй байхад нь энд тэндхийн сайтуудад байршуулах нь хэнд ч таалагдахгүй биз.
Үнэндээ бол тэдний хөлс хүчийг зүгээр л “сорж” буй шимэгч хорхой адил тэрхүү оюуны бүтээлийн хулгайч нарыг хянаж цагдах бүхий л арга чаргыг тэд эрэлхийлж яваа гэдэг. Харин эл зүтгэл нь талаар өнгөрөөгүй бололтой. Цахим ертөнцөд хулгайн кино үзчих элдэв сайтын нэрсийг бие биедээ дамжуулж суудаг үл таних хэдэн нөхдийн таагүй үгс тэднийг баярлуулж, басхүү голд нь ортол нь гомдоожээ.
Тухайлбал, жүжигчин Э.Алдар энэ талаар “Ёооё, ийм бодолтой хүмүүс бас байх юмаа. Арай ч дээ. Юу хэлэх билээ дээ. Кино урлагийг ойлгодог ухаантай хүмүүс байвал энэ хүнд хэлээд өгөөч” хэмээн бухимдлаа илэрхийлсэн аж. Хариуд нь жүжигчин, найруулагч, дуучин гэх мэт урлагийн нэлээд хэдэн салбарын хүмүүс үзэл бодлоо бичиж “шимэгчдэд” хатуухан цохилт өгөх ёстойг нь сануулжээ.
эх сурвалж: goomaral.com