“Дуун урлаг” хүмүүжүүлэх нь бүү хэл “буруу замд” хөтлөөд байна

Сүүлийн үеийн хамтлаг дуучид олширч тоогоо алдсан. Эвлэгхэн хоолойтой бүр нь дуу дуулж соёлын тэргүүний ажилтан болдог “моод” Монголд л байна. Харин хамтлаг дуучдын дууны үгэнд хяналт тавьдаг газар гэж үгүй болж. Хуучин нийгмийн үед 20 гаран гарын үсэг зуруулж байж дуу бүтдэг түүхтэй байсан гэх. Харин одоо дуртай нь дууны шүлэг “сэглэж”, дуртай нэг нь ая “оруулж”, хэн ч танихгүй шахуу хүн “дуучин” нэр зүүн дуулах байна.

Untitled

Хүчээр дуугаа хит болгодог ч гэх юм. Сүүлийн үеийн дууны үг “чи хурдлах тусам зүрхны цохилт түргэсээд”, “дээшээ сэмбий”, “намайг дагаад цэнгэ”, “намайг чамд дурласан гэж хэн хэлсэн юм бэ?”, …”өгзөг хараад сарталзанаа жирэн годон хийсний дараа мартагданаа”,”мөөм барья мөөм барья мөөм барьяо ”, ”чамайгаа шөнөжингөө бамбирьёо”, “тэр надад ямар эр хүн болохоо харуулсаан”, “би чамтай унтахгүй ээ”, “сэрэл хөдлөөд”,  гэх мэт залуусыг сексд уруу татсан уриалан дуудсан дуунууд их болж. Энэ нийгмийг урлагаар хүмүүжүүлэх урлагийн нэг салбар ийм “хөгийн” “доошоо орсон” болчихсон байх гэж.

wtyut

1980-аад оны үеэс “урлаг шиг урлагийн бүтээлүүд” төрж байхад “ээжийгээ хайрлая”, “ардын сургаалийг хэллүүдээ”,”нутаг ус аж байдлын сэдэвтэй хэн нэгэнд ухаарал хайрласан өнгө аястай дуу эгшиглэдэг байсан бол одоо 100 хувь эсэргээрэй болж. Үүнийг Монгол улсад урлаг соёлын зөвлөл, урлагийн төлөө дугардаг, хэлдэг байгууллагууд байдаг бол одоо л “таслан зогсоомоор” юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид үүнийг нь хит болгоно гэж чихтэйхэн. Насанд хүрээд амьдархаар “мөөм барья” дуугаар хүмүүжсэн залуус юу хийх вэ.

22

Энэ мэт жижиг гэмээр зүйлийг цэгцлээгүй цагт өсвөр насны ээж, эрт бэлгийн харьцаанд орох явдал, бэлгийн замын өвчлөл, сэтгэхүйн өөрчлөлт, замбараагүй буруу бэлгийн зан үйлээр “хөглөгдсөн” нэг үеийн давалгаа эргээд өөрөөсөө үлдэх үр удмаа өвчний далай дундаас аварч чадахгүйд хүрэх вий дээ.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …