1. Өглөөний долоон цагт гар утасны сэрүүлэг дуугарах мөчид бүхэл амьдрал тань нүдний өмнө жирэлзээд өнгөрдөг.
2. Бодож эргэцүүлсний эцэст өөрийгөө орноос татаж босгох нь Олимпийн медаль авахтай адил их хүчин чармайлт шаардагдана.
3. Хэн нэгэн бичиг цаас бариад тань руу зүглэж байгаа нь ямар нэг муу зүйл болох гэж буйн дохио юм.
4. Тиймээс та ихэнх цагийг бусдаас зугтааж өнгүүлнэ.
5. Харин өөрт тааламжтай зүйлээ хийх үед тухайн зүйлийг аль болох удаан хийхийг хүснэ.
6. Учир нь ажил дээр үргэлж “цаг хугацааны гажуудал” тохиодог.
7. Та “Спонжбоб” хүүхэлдэйн киноны Скуйвардтай олон талаар төстэй.
8. Гэсэн хэдий ч ажил дээр ядаж л нэг таатай зүйл тохиодог.
9. Та ажлын дийлэнх цагийг өөр ажил хийх тухай бодож өнгөрүүлдэг.
10. Учир нь орой бүр та маргааш ямар нэгэн байдлаар ажил руугаа очихгүй байх тухай боддог.
11. Яагаад гэвэл энд ажиллах нь танд амьдрал дэндүү хатуу хандаж байгаагийн дохио юм шиг санагдана.
12. Ажил тарах цаг болмогц та ор мөргүй арилж орхино.
13. Та үргэлж хамгийн эрт ажлаас гарч явдаг.
14. Ажлын өдрийн турш та амралтын өдөр олон сайхан зүйл хийх тухай бодож өнгөрүүлдэг ч цаг нь ирэхээр гэртээ телевиз үзсээр таарна.
15. Даваа гарагийн өглөө танай дарга ажил ямар байгааг асуух үед таны царай:
16. Ажлын өдөр шоудсаны маргааш та амьдралдаа хамгийн буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, бүхэл өдрийн турш яг ийм байдалтай сууна.
17. Нийгмийн амьдралаас татгалзах уу, аль эсвэл үргэлж ядруу царайтай байх уу гэдэг таны хувьд хамгийн хүнд шийдвэр.
18. Баасан гараг бол таны хамгийн дуртай өдөр.
19. Гэвч баасан гарагийн орой 16.00 цагт та ажлын уулзалтад орох ёстой болох тохиолдол цөөнгүй. Гэвч хэнд хамаатай юм бэ. Өнөөдөр баасан гараг шүү дээ.
20. Амралтын өдөр “ажил” гэдэг үг таны үгийн сангаас ор мөргүй алга болно.
21. Даваа гараг болоход та гунигт амьдралдаа эргэн орж, бүх зүйлийг ахин давтана гэдгийг хэнээр ч хэлүүлэлгүй мэдэж байдаг.
Эх сурвалж: “Buzzfeed”