Зэвсэгт хүчний албан хаагчдын дунд бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

12498916_1013374835418133_1604496060_n

12900206_1013374842084799_1486227555_nЗэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд спортын дөрвөн төрлөөр аварга шалгаруулах тэмцээн явагдаж байгаа аж. Спортын төрлөөс хамгийн сүүлийн тэмцээн болох Бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Офицерүүдийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа.  Уг тэмцээнийг зэвсэгт хүчний 084 дүгээр ангиас зохион байгуулж буй бөгөөд нийт 25 аймгийн цэргийн ангийн 90 гаруй тамирчид  бие бялдарынхаа хөгжлөөр өрсөлдсөн юм. Тэмцээнд 60,70,80,+80 гэсэн дөрвөн төрлийн жинд тамирчид бэлтгэл хангасан байна. Шүүгчдийн хувьд Монголын бодибилдингийн холбооноос энэхүү тэмцээнийг шүүж байна. Ингээд тэмцээний үеэр  Монголын Бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын шүүгч С.Одбаатараас гурван асуултанд хариулт авлаа.

12910475_1013374832084800_723917278_n (2)

-Зэвсэгт хүчний албан хаагчдын дунд болж буй Бодибилбингийн аварга шалгаруулах тэмцээн хэр өрсөлдөөнтэй явагдаж байна. Танай холбооны зүгээс ямар оролцоотой байна вэ?

-Юуны өмнө Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн мэндийг нийт албан хаагч багш дасгалжуулагч нартаа хүргье. Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдын  дунд  анх удаагаа Бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж буйд маш их баяртай байна. Тэмцээн маш өрсөлдөөнтэй, ширүүн  явагдаж байна.  Манай холбооноос энэ тэмцээнд ач холбогдол өгч шүүгчдийн ширээнд манай холбооны шүүгчдийн бүрэлдэхүүн багаараа сууж байгааг харж байгаа байх. Сая -80 жингийн тамирчид үзүүлбэрээ үзлүүлж дууслаа. Одоо +80 жингийн тамирчид гараад хамгийн сүүлд нийлбэр дүнгээр багуудын дүн гарна.

-Цэргүүдийн хувьд бэлтгэл хэр хангагдсан байна. Албан хаагчдын хувьд амжилттай оролцогчдыг улсын тэмцээнд оролцуулах боломж бий юу?

-Тэмцээнд оролцогчдын  бэлтгэл сайн хангагдсан байна. Цэргүүд тухайн цэргийн анги дээрээ байнгын бэлтгэл ажил, биеийн хүчний дасгалжуулалт хийдэг. Сүүлийн үед манай хот хөдөөгийн цэргийн ангиуд ч бодибилдингийн мэргэжилийн багш дасгалжуулагч авч бэлтгэл хийдэг болсон нь сайшаалтай. Цэргүүдийн хувьд биеийн хүчний дасгал сургуулилтаасаа гадна бодигийн бэлтгэлд 3-4 сарыг л зориулан бэлтгэгддэг гэхэд бэлтгэл сайн хангагдсан байгаа биз.

-Монголын бодибилдингийн холбооны хувьд шинэхэн гавъатаа өлгийдөн авсан. Одоо ямар тэмцээнд оролцох гэж байна?

-Тэгэлгүй яахав бид шинэхэн гавъатаа хүлээн аваад маш их баяртай байгаа. Энэ жилийн хувьд ирэх тавдугаар сарын сүүлээр улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Үүнээс эхний медальт байранд шалгарсан тамирчид маань дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна. Тэгээд наймдугаар сарын сүүлчээр азийн аварга, 11 дүгээр сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэл ажлаа хийгээд байна.

12527892_1013374828751467_1079492949_n (2)

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Э.Бямбаа: Сар 20 хоногийн хугацаанд бэлтгэл хийлээ бие махбодьтой гэхээс илүү зүрх сэтгэлтэй тулж ажилладаг спорт байна  

-Хувийн дугаар 65 Э.Бямбаагийн хувьд ямар жинд оролцож байна мөн аль ангийн тамирчин бэ?

-Миний хувьд -80 килогррамм жинд зэвсэгт хүчний 084 дүгээр ангиас төлөөлөн оролцож байна.

-Чамайг үзэгчид маш их дэмжиж байна өөртөө хэр итгэлтэй байна вэ?

-Би багаасаа энэ спортыг их сонирхдог байсан. Тэгээд одоо ангийнханаа төлөөлж оролцож байгаа болохоор тэднийхээ итгэлийг даах гэж хичээж байна.

-Хэдий хугацаанд бэлтгэл хийв. Мөн дасгалжуулагч багшийнхаа тухай?

-Сүүлийн нэг сар 20 хоногийн хугацаанд С.Саруул багш маань дасгалжуулсан. Бие махбодьтой гэхээс илүү сэтгэл зүрхтэй тулж ажилладаг юм билээ. Бодибилдингийн спортоор анх удаагаа хичээллэж үзлээ энэ хугацаанд цаг хугацаа, тэвчээр, мөнгө санхүү шаардсан спорт гэдгийг мэдэрч байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Чөлөөт бөхийн 5 тамирчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчээ

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан бол Турк …