ОХУ-ын “МИГ-35” сөнөөгч онгоц

12376619_615619765252241_37838988781075104_nОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт сөнөөгч нисэх онгоц зохион бүтээх, үйлдвэрлэх чилэлээр голлох үйл ажиллагаа явуулдаг “Сухой” болон “Микоян” гэсэн хоёр зохион бүтээх товчоо бий. Сүүлийн үед оросын нисэх хүчинд “Сухой” загварын онгоцнууд түлхүү нийлүүлэгдэж, тэр хэрээр ашиглагдах болсоныг та бүхэн анзаарч байгаа байх. Тэгвэл удахгүй “МиГ” корпорац “МиГ-35” шинэ загварын олон зориулалтын сөнөөгч нисэх онгоцыг бүтээж, зэвсэглэлд нийлүүлэх бололтой байна. Онгоцыг бүтээх ажил хэд хэдэн үе шаттай хэрэгжих ба эхний ээлжийн туршилтын загварын онгоцыг аль хэдийнээ бүтээжээ. Энэ зун агаарт явагдах туршилтууд явагдаж эхлэнэ. Төлөвлөгөөний дагуу бол 2017 оны төгсгөл гэхэд хоёр нэгж “МиГ-35” онгоцыг нисэх хүчний ангиудад нийлүүлэгдэнэ.
“МиГ-35”-ыг 4 болон 5 дугаар үеийн сөнөөгч онгоцнуудын завсарын онгоц гэж хэлж болох ба гадна харагдах байдлаар алдарт “МиГ-29” онгоцтой төстэй. Гэхдээ дотроо бол цоо шинэ машин гэж ойлгож болно. Онгоцны урт нь – 17,3 метр, далавчны урт – 11,99 метр, өндөр – 4,73 метр, хөөрөх дээд жин – 29700 кг, нислэгийн өндөр – 17 км, дээд хурд – 2600 км/цаг(мах-2,25), нислэгийн алслалт – 2000 км, “РД-33МКВ” загварын хоёр хөдөлгүүртэй. Онгоцны зэвсэглэлд 30 мм-ийн ГШ-301 пушка – 1, ойрын(Р-73) болон дундын(Р-27) зайны “агаар-агаар” ангилалын удирдлагатай пуужин, хөлөг онгоц эсэргүүцэх “Х-31А”, “Х-35” загварын пуужингууд, радарын эсрэг ажиллагаатай “Х-31П” болон бусад бөмбөг, агаарын минэ багтаж байгаа. 12799416_615619748585576_4671543021239402226_n
Энэ онгоцонд шинэ төрлийн алсын зайн электрон удирдлагын систем, хүчтэй хөдөлгүүр, нийтдээ 4300 литрийн багтаамжтай 5 тусдаа түлшний савнууд суулгаж өгчээ. Шинэ онгоцыг нэг эсвэл хоёр нисгэгчийн суудал бүхий хоёр өөр хувилбараар бүтээнэ. Хэрвээ нэг нисгэгчийн суудалтай байвал хоёр дахь нисгэгчийн суудлын зайд нь нэмэлт түлшний сав суулгах ба энэ нь илүү алс зайн зайд нислэг үйлдэх боломжийг хангах өгөх юм. 12923297_615619741918910_575233609775622768_nТүүнчлэн “МиГ-35” онгоцны кабиныг цоо шинэ төрлийн радиоэлектрон тоног төхөөрөмжөөр тоноглох ажээ. Хамгийн гол нь уг онгоцонд 150 км-ийн радиуст буй дайсны целийг илрүүлэх хүчин чадалтай “Жук-МА” загварын цоо шинэ радарын систем суурилуулж байгаа гэнэ. Түүнчлэн онгоцонд америкийн “F-22”, “F-35” загварын онгоцнуудтай тэмцэл явуулах зорилгоор “агаар-агаар” ангилалын оптик электрон харааны радар суурилуулж өгчээ. ОХУ-ын БХЯ энэхүү шинэ загварын онгоцноос хамгийн багадаа 37 нэгж “МиГ-35” онгоц авах сонирхолтой байгаа хэдий ч туршилтын ажил бүрэн дуусаагүй тул одоохондоо гэрээнд гарын үсэг зурагдаагүй байдалтай байна.

Р.Энхболд

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …