Сангийн дэд сайд асан “Хас” банкны гэгддэг Ч.Ганхуягийн хайрын түүхийг хүмүүс ам уралдан ярьдаг. Түүний гэргий Ч.Уянгыг “Хас” банкинд теллер хийж байгаад захиралаа урхидсан хэмээдэг боловч өөрөө үгүйсгэдэг юм билээ. Тэрээр өөрөө ярихдаа найзууд маань танилцуулсан гэж ярьсан удаатай.
Өндөр зэгзгэр нуруутай брэндлэг, хэн ч харсан харц булаамаар хатагтай Ч.Уянга цагтаа миссийн тэмцээнд орж байсан нэгэн. Тэрбээр 2001 онд “Улаанбаатарын мисс”-т оролцож байсан бөгөөд “Баясгалант сайхан мисс” гэдэг өргөмжлөл авч байсан аж. Харин эл явдлаа гэрийнхэнээсээ нууж байсан ч ээж нь аль хэдий зурагтаараа үзчихсэн магнай хагартал баярлаж охиноороо бахархаж буйгаа илэрхийлж байж.
Олны танил болох гараагаа ийнхүү эхлүүлсэн Ч.Уянга хатагтай шударга шулуурхан, тас түс гэсэн зантай нэгэн гэдэг. Түүний энэ занд нь эрхгүй татагдсан банкир залуу эрчимтэй эргүүлж тун удалгүй өөрийн болгосон гэдэг. Өдгөө Ч.Ганхуяг “Баясгалант сайхан мисс” эхнэрээ Ингаанаа хэмээн дууддаг гэсэн.
Ugluu.mn
З.Байгалмаа