Гоо сайхны хагалгаа хийлгэсэн охиноосоо ээж нь татгалзлаа

plasticfet-e1459195709986“Чамтай уулзах бүрийд нүүр царай чинь өөрчлөгдсөн байх юм. Сүүлдээ чамайг танихад бэрх болж энэ миний охин би ээж нь мөн билүү хэмээн эргэлзэхэд хүрч байна. Одоо чиний нүүр царайны  төрх бүрэн өөрчлөгдөж манай удмынх гэх нэг ч зүйл үлдсэнгүй. Чи миний анх төрүүлсэн тэр охин биш болжээ” хэмээн 61 настай ээж нь 29-той охиноосоо татгалзах болсоноо тайлбарлажээ. Бэлэн хувцасны наймаа охин Үй Нинь нь нийтдээ 20 удаа гоо сайхны хагалгаа хийлгэж үүндээ 800 мянга гаруй юань зарцуулчихсан гэнэ.

plastic-e1459195679869

Ээжийнх нь толгой сэгсрэн ярьсанаар наймааны ажлаар Солонгос байнга явдаг тэрээр солонгосчуудыг дууриагаад гоо сайхны хагалгаанд бүр донтсон аж. Солонгосын поп одтой адилхан болох гэсэн тэрээр эхлээд хамраа өндөрсгөн европ маягтай болгожээ. Дараа нь өндөр сайхан хамрыг нь жижигхэн бүлцэн нүд нь гутааж байгааг анзаарч. Ингээд дүрлийсэн том нүдтэй болох мэс засал хийлгэжээ. Ахин царайгаа нягталтал эрүү нь хэтэрхий урт мэт санагдсан гэнэ. Солонгос эмч нар нь түүний санаа сэдлийг янз бүрээр өдөөж хатгадаг байсныг Үй хэзээ хойно нь анзаарсан гэнэ. Ийнхүү нэг нэгээр янзлуулж засуулсаар байтал нийтдээ 20 удаа хагалгаа хийлгэчихсэн байжээ.

эх сурвалж: janjin.net

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …