Ливерпүүлийн их сургуулийн доктор Бен Картер энэ сарын 22-ны Дэлхийн усны өдрөөр өөрин зохион бүтээсэн хуурай уснбхаа талаар танилцуулжээ. Тэрбээр хуурай усыг гаргаж авах “Дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх” төслийнхөө хүрээнд энэ усыг гаргаж авсан бөгөөд энэ нь байгаль орчны бохирдлын асуудал тэмцэх үр дүнтэй арга хэмээн тодорхойлжээ.
Хуурай ус нь сахарын нунтаг шиг хуурай, цагаан өнгөтэй. Тэгсэн мөртлөө эл хуурай усны 95 хувь нь “нойтон” ус гэнэ.
Мөн энэхүү хуурай нунтаг нь бичил хумхийн тоос ч гэж хэлж болохоор бөгөөд бичил хумхийн тоос бүр хөөсөн бөмбөлөг шиг хөндийтэй. Эл хөндий дотор жирийн нойтон ус дүүрэн байгаа гадна талдаа цахиур шороон бүрхүүлтэй хэмээн танилцуулгадаа дурьджээ.
Үүнээс гадна зөөвөрлөх юм уу, хадгалахад хялбар бөгөөд хямд. Харин хэрхэн ашиглаж болох вэ гэдэгт цахиуран бүрхүүлийг хувааж доторхийг гаргаж ашиглаж болно хэмээн хариулжээ.
эх сурвалж: buzznews.mn