Монголын эдийн засгийн чуулган эхэллээ

b6e81280d941d6fd5c9ddae1ba6c5175Монголын эдийн засгийн чуулган-2016 “Сургамж, сорилт, шийдэл” уриан дор Төрийн ордны Их танхимд эхэлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэллээ. Тэрээр сургамж, сорилт, шийдэл 3 сэдвийн хүрээнд үг хэлсэн юм.

1998 оны “Азийн хямрал”, 2008 оны их хямрал бидэнд сорилт болсон бол эдийн засгийн гурав дахь сорилт өөрсдөөс маань болсон хүндрэл. Монголын эдийн засаг дэлхийгээс бус өөрөөсөө хамаарсан жаахан бүтэцтэй байсны хүчинд эхний сорилтын ард бид амархан гарсан. Хоёр дахь хямралын үеэр хоёр жил цалин, тэтгэвэр нэмээгүй зүтгэсэн. Дэлхийн эдийн засгийн бүтцийн хэсэг болж орсноор 2008 оны хямралаас гэнэтхэн гарсан гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Хүндрэлээс гарахын тулд хүндрэлд хүргэдэг шалтгаанаас салах хэрэгтэй. Нэгдүгээрт, нийтээрээ улс төр эдийн засгийн сэтгэлгээгээ эрүүлжүүлэхгүй бол улс төр, эдийн засаг эрүүлжихгүй байна. Хоёрдугаарт, үндэстнийхээ нураагч чадвартай хамтарч тэмцмээр байна. Гуравдугаарт, үндэсний хэмжээнд хариуцлага хүлээх чадвартай намууд хамтарч байж энэ байдлаас гарна гэлээ.

e1ad8a7c989d3556f14e6a38422fdb41

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төсвийн орлого буурлаа, хөрөнгө оруулалт багаслаа гээд гар хумхин зүгээр суугаагүй. Хөрөнгө босгож чадвал, мөнгө санхүү нь бэлэн байвал, сэтгэл гарган хийж бүтээн байгуулж болдог юм гэдгийг өнгөрсөн 4 жилд харуулж чадсан. 1921-2012 оны хооронд  2900 гаруй км зам тавьсан бол 2012-2015 оны хооронд 3 жилийн хугацаанд 2700 гаруй км гаруй зам тавилаа. Энэ 2016 онд нэмж 1200 км-ыг тавина. Дөчин жил 1 МВт-аар ч нэмээгүй эрчим хүчний чадлаа сүүлийн 4 жилд 323 МВт-аар анх удаа нэмлээ. Сүүлийн 90 жилийн хугацаанд нийтдээ 100.000 айлын орон сууц барьж чаджээ. Харин одоо нэг жилд 25.000 айлын орон сууц барьж чадаж байна. Хуримтлалын эдийн засгийн суурийг тавьсан ипотекийн зээлээр 76 мянган өрх орон сууцанд нүүж орлоо гэж хэллээ.

Мөн тэрээр хямарч байгаа үед зүгээр тараасантай тэнцэх хөрөнгөөр хямралыг сөрөөд, бүтээн байгуулаад явж болдгийг харууллаа. Орон сууцны моргейжээ өргөжүүлж, бизнесийн моргейж эхлүүлнэ. Бэрхшээл саадуудыг даван туулж том төслүүдээ үргэлжлүүлэн хөдөлгөнө.  Гадаадын хөрөнгө оруулалтууд татах, эдийн засгаа солонгоруулах чиглэлээр төлөвлөсөн тодорхой ажлуудаа хэрэгжүүлнэ. Том бүтээн байгуулалтын ажлуудаа ч үргэлжлүүлнэ. Эрдэнэс Монгол дээр суурилсан Темасек загварын шинэ бүтцэнд шилжинэ. Баялгийн сангаа бий болгож Баялгийн эзэн – Монгол хүнтэйгээ холбоно гэсэн юм.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаан  “Дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлөв”, “Монголын эдийн засгийн хэтийн төлөв”  сэдвээр үргэлжилж байна. Нэгдсэн хуралдааны дараа Хөгжлийн төлөө түншлэл- 25 жил, Уул уурхайн салбарын алсын хараа, Цомхон чадварлаг төр, Хууль эрх зүйн тогтвортой төр, Монгол мөрөөдөл зэрэг сэдвүүдээр салбар хуралдаануудад хуваагдан хуралдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …