Өнөөдөр болох үйл явдал

download-49-1009.00 цагт: Сансрын өдрүүдийн хүрээнд Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа АШУҮИС-ийн оюутнуудад лекц уншиж, чөлөөт ярилцлага өрнүүлнэ. Утас: 99007362


09.00 цагт: Залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг төрөөс хэрхэн дэмжих талаар хэлэлцэх “Малчны залуу халаа” уулзалт Гадаад хэргийн яамны хурлын танхимд болно. Энэ хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого”, “Малчдад зориулсан зээлийн бүтээгдэхүүн зэрэг сэдвээр мэдээлэл сонсч санал бодлоо хуваалцах юм. Утас: 91915340


11.00 цагт: “Монгол тамга” үзэсгэлэн Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ. “Монгол тамга” үзэсгэлэнгээс Их Юань улсын аялан явах цэргийн мянганы ноёны газрын тамга, Монгол улсын элчин харилцаанд холбогдох тамганууд, Нийслэл Хүрээний голын чойжон сахиулсны хувраг тушаалтныг захирах тамга зэрэг олон сонирхолтой түүх өгүүлэх тамганаас гадна, тухайн тамганы гарал үүсэл, хөгжлийн товч түүх, монголчуудын эрхэмжилж ирсэн төрийн тамганы хувьсал, түүхий эд, хэлбэр төрх, хэмжээ, хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болно. Утас: 70110913, 99900327


11.00 цагт: Хаваржилт, мал төллөлт, тариалалтын бэлтгэл ажлын талаар болон тариаланчдын зээлийн асуудлаар  ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд мэдээлэл хийнэ. Утас 99072224, 95950015


11.00 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зочлох үйлчилгээний салбарын аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар -2016” oлон улсын тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас арав дахь жилдээ “Мишээл” экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна. Утас: 99838674, 88868805


11.30 цагт: “Эрдэнэс Монгол” ХХК нь Азийн Хөгжлийн Банктай “Техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээ”-г байгуулна. Гэрээнд гарын үсэг зурах ёслол “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байранд болно. Утас: 75553399 (226, 227)


12.00 цагт: Зохиолчид Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, СГЗ Санжийн Пүрэвт туслах аяны тухай “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: “Өгөдэй” мөнгөн зоосны нээлтийн ажиллагаа “Арт Хаус” төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Энэхүү зоос нь 10 мянган төгрөгийн нэрэлсэн үнэтэй 925 сорьцтой, өнгөт зурагтай зоос юм.


12.00 цагт: “Бэрэн” компаниас гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдтэй холбоотой асуудлаар “Монгол ньюс” “Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


12:00 цагт: АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд үйлчлэх хоол хүнс, зочид буудлын хангамжийн бүтээгдэхүүний үзэсгэлэн “Мишээл экспо” төвд нээгдэнэ. Утас:  91915533, 99235150


12.30 цагт: Цэргийн госпиталийн эмчийн буруугаас хоёр хүн амиа алдсан талаар ар гэрийнхэн нь “Монгол ньюс” “Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


16.00 цагт: Шилмэл загварын ордоноос Монголын загварын ертөнцийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулах , авъяаслаг өсвөр үеийнхний хүсэл мөрөөдлийг дэмжих , зорьсондоо хүрэхэд нь гарц нээж өгөх мөн өсвөр үеийнхний хувцаслах соёл , гоо зүйн таашаалд нөлөөлөх зорилготойгоор зохион байгуулсан “ТОП 2” тэмцээний гала тоглолт “Blue Sky Tower”т болно.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …