Өнөөдөр манай долоон бөх барилдана

143aae40c21af474big
Туркийн Самсун хотноо жүдо бөхийн гран при тэмцээн өнөөдөр эхлэх юм. Хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн Самсуны Гран При тэмцээнд дэлхийн 67 орны эрэгтэй 236, эмэгтэй 161, нийт 397 жүдоч оролцож байгаа аж. Тэгвэл манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 тамирчин барилдана.

Өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, манай 7 бөх дэвжээнд гарч барилдах юм. 60 кг-ын жинд Г.Баттулга, Б.Амартүвшин нар зодоглож байна. Г.Баттулгын хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Люксембургийн тамирчин Том Смиттэй барилдахаар оноолт таараад байна. Тэгвэл Б.Амартүвшин С хэсэгт багтаж, Узбекстаны Доёрбек Урозбоевтай барилдахаар оноолт таарчээ.

Харин 66 кг-ын жинд Д.Алтансүх, М.Ганболд нар барилдана. Манай бөх В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлээд байна. Тэгвэл М.Ганболд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Их Британийн бөх Колин Оатестай барилдахаар оноолт таарлаа.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Э.Базаррагчаа барилдаж байгаа бөгөөд эхний тойрогтоо Туркийн бөх Килик Назликантай барилдана. Харин 52 кг-ын жинд Гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа барилдаж байгаа юм. Манай тамирчин С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Турк болон Финландын тамирчдын аль ялсантай нь барилдах юм.

Тэгвэл 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, А.Батзул нар барилдаж байгаа юм. Л.Энхрийлэнгийн хувьд эхний тойрогтоо Украины бөх Хевондиан Шушанатай барилдах бол А.Батзул Туркийн бөх Гокгоз Майнтай барилдахаар оноолт таарлаа.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …