Монгол Улсын Гавьяат тамирчин, Дархан аварга А.Сүхбат хуучин эхнэр Б.Баясгалантайгаа Японд зугаалж явна. Ирэх сонгуульд Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвших гэж байгаагаа зарласан тэрээр шинэ, хуучин хоёр амрагтайгаа зэргэлдээ амьдардаг гэнэлээ.
Түүнийг энэхүү зургаа фэйсбүүкдээ оруулсныг нь харсан найзууд нь “Аварга их хатантайгаа гоё байна аа, эргээд нийлсэн юмуу? Бага хатан чинь байгаа биздээ” гэх мэт сэтгэгдэл үлдээсээр байна.
Амрагийн явдлаараа алдартай болоод байгаа дархан аварга А.Сүхбат саяхан мөн л шинэ арслангийн найранд хүрэлцэн ирэхдээ хуучин эхнэр Баясгалангаа дагуулан ирж олныг гайхшруулаад амжсан. Өөрөөсөө 21 насаар дүү Гарамханд гэх бүсгүйтэй дэр нэгтгэсэн аваргыг хуучин эхнэртэйгээ эргэн нийлэв үү гэх хүмүүсийн хардлагыг батламаар үйлдлүүдийг тэрээр гаргасаар байна. Ямартай ч А.Сүхбат Б.Баясгалантайгаа харийн оронд явна.
Э.Заяа