Төв аймгийн Цээл суманд хайгуулын гурван лиценз эзэмшдэг 100 хувь хятадын хөрөнгө оруулалттай “Еос” хэмээх компани тус сумын оршуулгын газрыг ухаж гаргаад дороос нь алт авах зорилго агуулж байгаа аж.
Нөгөөтэйгүүр түүхийн үнэт олдвор, нуур усыг сүйтгэхээр төлөвлөхийг зэрэгцээ эргээд нөхөн сэргээлтэд ердөө 1 сая төгрөг зарцуулах төсөв гаргасан байна.
Тиймээс нутгийн иргэд өвөг дээдсийн шарилаа гадны этгээдээр хөндүүлэхгүйн дээр нутаг усаа авч үлдэхийн тулд шүүхэд хандаад байсан юм.
“Еос” компани нь тус сумын Засаг даргын гарын үсгийг хуурамчаар дуурайлган лицензээ сунгасан гэж байгаа. Хуурамч гэдгийг шүүх шинжилгээний байгууллагаас нотлогдсоор байхад анхан шатны шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргаад байгаа юм.
Харин өнөөдөр давж заалдах шатны шүүх хурал 13.00 цагаас Захиргааны хэргийн давж заалдах шатанд эхлэх юм байна. Энэ үеэр нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлэн шүүхийн гадна цуглахаар болжээ.
Эх сурвалж: New.com О.Сайхан