Женнифер Лопес Леонардо Ди Каприо нар болзохоор боллоо

 har

Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопес жүжигчин Леонардо ди Каприогоос ирсэн мессежийг олон түмэнд харуулжээ. Энэ үйл явдал хошин шогийн жүжигчин Жэймс Кордены хөтлөн явуулдаг “Автомашин доторх караоке” нэвтрүүлгийн үеэр болсон байна. Эхлээд хөтлөгч, дуучин хоёр Лопесын анхны хит дуунуудыг хамтдаа дуулсны эцэст Корден дуучин бүсгүйн гар утсыг шүүрч аваад мэссежүүдийг нь уншиж эхэлсэн аж. Утсанд нь хөлбөмбөгчин Криштиану Роналду, дуучин Ферги, Ники Минаж нарын дугаар хадгалаатай байжээ.

Гэхдээ Корден алдартнуудын дундаас ди Каприог сонгож аваад дуучин бүсгүйн өмнөөс уулзахыг хүсэж байгаа гэдгээ илэрхийлсэн захидлыг явуулчихсан гэнэ. Лопес бүсгүй сандраад “Одоо би энэ бүхнийг тайлбарлах хэрэгтэй болно доо” гэж хэлжээ. Сонирхолтой нь, хэдэн минутын дараа дуучин бүсгүйн утсанд Ди Каприогоос “Орой уулзах саналыг хүлээн авлаа. Хаана уулзах вэ” гэсэн мессежийг илгээсэн байна.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Наоми Кэмпбелл “CFDA Icon” шагнал хүртэнэ

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч, супермодель, 48 настай Наоми Кэмпбелл загварын түүхэнд хувьсал хийсэн …