Өнөөдөр болох үйл явдал

download-49-1009.00 цагт: УИХ-ын эмэгтэй гишүүд болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллаж буй эмэгтэйчүүд, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улсын хөгжлийн асуудлуудаар харилцан санал солилцох, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр гарч байгаа сайн туршлагыг харилцан солилцох “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” Үндэсний чуулган Соёлийн төв өргөөнд болно.


09.00 цагт: Дэлхийн хүүхдийн номын өдөрт зориулж Монголын хүүхдийн уран зохиолчдын холбооноос  “Бага насныхны уран зохиол” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг МУБИС-ийн Багшийн сургуулийн 212 тоотод зохион байгуулна. Утас: 98119897


09.30 цагт: БСШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Монголын Чөлөөт ахмадын холбоотой хамтран ахмадуудад зориулсан мэдээлэл технологийн сургалтын нээлт Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвд болно. Утас: 99243152, 98116920, 99171209


10.30 цагт: НМХГ-ын хурлын танхимд экспорт импортын чиглэлийн хяналт шалгалтыг танилцуулах үйл ажиллагааны нээлт болно. Тус өдөрлөгийн үеэр импортын бараанд (хүнс, эм био бэлдмэл, ургамал хорио цээр, малын гаралтай бүтээгдэхүүн зэрэг) тавигддаг стандарт шаардлага, хяналт шалгалт, гарсан зөрчлүүдийн талаар нээлттэй мэдээлнэ.  Утас: 91887887


11.00 цагт: Mongolian minig” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаар “Mонгол ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.00 цагт: Барилга хот байгуулалтын яам, ТОСК Түрээсийн орон сууцны бодлогодоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дорд үзэж ялгаварлан гадуурхаж байгаа тул тэд нэгдэн тэмцэхээр болсон талаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Авто тээврийн салбарын төрийн бус байгууллагууд нэгдэж мэргэжлийн холбоо байгуулсан тухай болон тус салбарын өнөөгийн байдлын талаар “Mонгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.40 цагт: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Mонгол улсын шилдэг аймгуудад Засгийн газрын шагнал гардуулна. Арга хэмжээ Төрийн ордны 9 хөлт цагаан тугтай танхимд болно.


12.00 цагт: Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, СГЗ Санжийн Пүрэвт туслах аяны тухай зохиолчид “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Нисванис хамтлагын 20 жилийн ойн баярын хүрээнд 4 дэх бие даасан шинэ цомогийн нээлтийн хэвлэлийн бага хурал “Модны 2”-ын “Gandan Live House”-д болно. Утас: 88904480

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …