Д.Алтансүх мөнгөн медаль хүртлээ

Туркийн Самсун хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох гран при тэмцээн болж байна.

7595c64cbc187f9505c94dd5e0f8f5a5_x3

67 орны эрэгтэй 236, эмэгтэй 161 жүдоч өрсөлдөж буй энэ удаагийн тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн удирдлагад баг тамирчид оролцож байна. Тэмцээний эхний өдөр манай таван жүдоч татамид гарснаас эрэгтэй 66 кг-ын жинд Д.Алтансүх мөнгөн медаль хүртсэн бол 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэй 52 кг-ын жинд гавьяат тамирчин М.Бундмаа нар шагналт VII байр эзлэв. Мөн Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Г.Отгонцэцэг алтан медаль зүүж, чансааны оноогоо нэмлээ.

Эх сурвалж: mnb.mn

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …