“Херо”-ийнхон П.Анужинд сануулга өгөв

anuji775342534201412170929688791172201604021639“Херо интертаймент”-ээс алдагдсан бичлэгийн дуулиан намжихгүй, үргэлжилсээр байгаа.

Энэ асуудалд Херогийнхныг хардаж буйгаа нэвтрүүлэгч П.Анужин илэрхийлсэн. Тэр энэ талаараа “Улс төрийн тоглоом, сонгуулийн шоу хийх гэж байгаа бол ажил үүргээ эрүүл сэтгэл зүйгээр гүйцэтгэж байсан эмэгтэй намайг орхи гэдгийг би “Том бүлэглэл” эсвэл Херо энтертаймэнтийн хамт олонд мэдэгдэж байна! Миний дүрс гэдэг бол миний өмч!!! Хүний нэр, нүүрийг хууль бусаар ашиглахаа зогсоо!

Цаашид “том бүлэглэл” ямар дүрсийг хэрхэн ашиглаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан улсыг хэрхэн хэлмэгдүүлэхийг төсөөлшгүй” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан.

Тэгвэл хамтран ажиллагсадаа хардсан П.Анужингийн мэдэгдэлд “Херо интертаймэнт”-ийнхэн хариу барьжээ. Тэд хамтдаа хийж бүтээснээ ганц өөрийнх юм шиг өмчлөх нь зүйд нийцэхгүйг сануулсан байна. Үүгээр ч зогсохгүй эргээд уулзах нүүртэй байхыг ёсойг ч дурджээ. Нэрийг нь бичээгүй ч энэхүү мэдэгдэл П.Анужинг чиглэсэн гэдэг нь илэрхий аж.

“Херо интертаймент”-ийн мэдэгдэл

Бүхний түрүүнд тус студийн хамт олны хөдөлмөр уран бүтээлүүдийг үнэлэн цэгнэж алдаа дутагдлыг нь засан шүүмжилж, амжилт бүтээлийг нь урмаар дэмжин тэтгэгч эрхэм үзэгчдээсээ доорхи асуудлаар чилээж буйдаа хүлцэл өчье.
Та бидний мэдэж байгаачлан энэ оны Нэгдүгээр сарын 8ны өдөр тус студээс хулгайлагдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тодорхой нэр бүхий хаягуудаар зохион байгуулалтайгаар цацагдсан явдал гарсан.
Энэ явдал нь манай хамт олны сэтгэл зүй, хөдөлмөр зүтгэл, уран бүтээлийн нэр хүндэд харууслын хар сүүдэр тусгасныг нуршин тоочих нь илүүц билээ. Өөрсдийнхөө алдар хүндийн түүхийг өөрийнхөө амьдрал хөдөлмөрөөр дархалсан Монгол тулгатны зуун эрхэмүүдийн намтар дурсамжууд энэ нэвтэрүүлгийн маань гол багана, амин судал болдог бол үзэгч та бүхэндээ толилуулан хүргэх бяцхан гүүрийг нь л манай хамт олон бүтээдэг юм.
Иймээс энэ нэвтэрүүлэг нийт Монгол үндэстний оюуны өмчид зүй ёсоор харьяалагдана.
ХХ зууны Монголын нэгэн үеийн түүхийг бүтээсэн алдар хүндтэй эрхмүүдийн дурсамж намтар дээр дөрөөлөн нэр алдар горилох, ашиг хонжоонд хомхолзохыг манай хамт олон цээрлэж ирсэн ба цаашид ч ийм байхыг ирээдүйд хийх хамт олноос шаардах болно.

Манай хамт олон Монгол Тулгатны 100 Эрхэм нэвтрүүлгийг гагц өөрсдийн хөдөлмөр уран бүтээл гэж өмчлөхөөсөө илүүтэйгээр нийт Монголчуудын минь үндэсний бахархал, нийтлэг эрхэм зүйлсийг агуулсан үндэсний эв нэгдлийн үзэл санааны билэгдэл хэмээн үзэж харах нүдний цөцгий мэт хүндэтгэн бодол, сэтгэлээ хөвчлөн зориулж туурвисаар ирсэн.
Гэвч гай ганцаар ирдэггүй, …гэдэгчлэн зөвхөн хулгайгаар зогссонгүй, манай хамт олныг хагалан бутаргах зорилготой махинациуд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тасралтгүй явагдсаар байна.
Харамсалтай нь энэ махинацид автагдаж хамт олныгоо хардах, хамтдаа хийсэн бүтээснээ үгүйсгэх хандлага цухалзах боллоо.

Алдсан нь арван тамтай, авсан нь ганц тамтай гэж үг бий.
Хулгайчид эрх мэдэлтэй, ялдаг дийлдэг цөвүүн цаг байхад, даравч дардайж, булавч бултайсаар Үнэн гэдэг торойсоор цолгорч тодордог жамтай.
Цаг хугацааны тохуурхалыг дааж хожим эргэж уулзах нүүртэй, түшиж нэгдэх ноён нуруутай явцгаахсандаа монголчуудаа…

Цөвүүн цагийн олхиогүй явдалтнуудын балгаар үзэгч түмэн олноо чилээлгэж буйдаа дахин дахин хүлцэл өчиж ҮНЭН хоймортоо заларч худал олбогноосоо гулсах сайн цагийг хамтдаа хүлээцгээе.

Хүндэтгэсэн Hero entertainment студийн хамт олноос.

эх сурвалж: paparatsi.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …