Хүмүүст ядрах мэдрэмж үүсгэх маш олон шалтгаан байдаг. Огт унтахгүй байх, удаан хугацаагаар хангалттай унтаж чадахгүй болон унтсан ч сайн амарч чадахгүй байх нь ядаргаа үүсэхэд нөлөөлөх гол шалтгаан юм. Мөн биемахбодын эмгэгүүд болох цусны даралт ихсэх, чихрийн шижин, цус багадалт болон сэтгэл гутрал, стресс, сэтгэл түгшилт гэх мэт сэтгэл хөдлөлийн эмгэгүүд нь архаг ядаргааг үүсгэх шалтгаанууд болдог байна. “Ядаргааны туйл”-ыг хэрхэн энгийн аргаар үр дүнтэй давж туулах арга замыг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.
1. Ус
Ус амьд бүхний үндэс гэдгийг хүн бүхэн мэднэ: амны цангаа тайлахаас гадна таныг өлсгөлөнгөөс аварна. Усанд маш чухал шинж чанар бий – эрч хүчээр сэлбэх. Сэтгэл санааг сэргээж өгдөг ундаа даа. 9 триллион тархи, мэдрэлийн эд эсүүд байнга хоорондоо идэвхтэй “харилцаж” байдаг, тийм ч учраас бид бодож, хөдөлж, сэтгэл хөдөлж, мэдэрч байдаг ба нэг ёсондоо “ус бол эдгээрийн гол амин эрдэнэ” юм.Ус эд эсийн хэвийн ажиллагааг хангана: мэдрэлийн эд эсийн хоорондоо харилцах цахилгааныг ялгаруулдаг байна. Тэгэхээр аяга ус – таны эрч хүчийг нэмэх хамгийн шилдэг арга буюу таныг унтаа байдлаас сэрээж, ядаргаанаас салгах анхны алхам хийгдэж байгаа нь тэр. Юу хийх вэ? Ердөө л ус уу.Өглөөнөөс эхлээд л өдрийн турш уу. Жишээ нь, гүн ухаантнуудын онолоор бол хэрчим нимбэгтэй бүлээн ус өлөн гэдсэн дээрээ уувал өдрийн турш эрч хүчтэй байна гэжээ. “Ядаргааны туйл”-ын ард гарах бас нэгэн энгийн арга бол өглөө босоод л шүршүүрт орох аж.Шүршүүрийн усыг заавал шалзлам халуунаас мөсөн хүйтэн болгох гэсний хэрэггүй, усны хэмийн өөрчлөлт бага байж болно. Хамгийн гол нь өөртөө таашаал авчирч сэргэх нь л чухал. Бас нэгэн арга байна аа – хүйтэн ус дүүргэсэн усан санд орох. Хэдхэн минут ч байж болно, ядаргаа арилна.
2. Иллэг
Өглөө босоод дасгал хийх гэж бөөн залхуу, тэгээд ч байнга хийж чадахгүй. Харин ганц минут чихэндээ иллэг хийхэд ядах юу байх вэ? Тэгээд ч энэ арга нь ядаргаанаас салах хамгийн энгийн арга. Чихэнд биологийн идэвхит 170 цэг байдаг, эдгээр нь биеийн бүхий л эд эрхтэнтэй уялдаа холбоотой.Иллэг нь цусны эргэлтийг сайжруулж мэдрэлийн системийг идэвхжүүлнэ. Юу хийх вэ? Орондоо хэвтэж байхдаа ч иллэгээ хийж болно. Эхлээд эрхий болон долоовор хуруугаар чихнийхээ дээд хэсгийг зөөлөн илсээр доош чиглэлд явна. Мөн чихнээсээ зөөлөн дээш татна. Энэ мэт иллэгийг өдрийн турш буюу ялангуяа суугаа ажил хийдэг хүн хийвэл маш их үр дүнтэй. Цусны зогсонги байдлыг эвдэж бие сэргээх үйлчилгээтэй юм.
3. Анхилуун үнэрийн эмчилгээ
Эфирийн тос үнэхээр ид шидтэй: тайвшрах хэрэгтэй бол тайвшруулна, сэргэх хэрэгтэй бол сэргээж өгнө. Хамгийн чухал нь зөв үнэрээ сонгон авч зөв хэрэглэж сурахад байгаа юм. Дутагдаж буй эрч хүчээ нөхөхийг хүсч байвал цитрус жимсний үнэр, аньс эсвэл задийн үнэр ажил төрлөө амжуулахад тус болно. Арц уран бүтээлийн онгод оруулна, харин ядаргаанд хуш, гаа, розмариний үнэр ач тусаа өгнө. Тосны эмчилгээг илүү үр дүнтэй болгохыг хүсвэл өөр бусад туслах бодисууд нэмж болно. Шууд арьсандаа түрхэж болохгүйг анхаарна уу: ургамлын цэвэр эссенци нь харшил үүсгэж болзошгүй юм. Үнэрийг үнэртэж эсвэл биеийн тос зэрэгтэй хольж биендээ түрхэж болно.Арьсандаа түрхсэн тохиолдолд зөвхөн үнэртэх эрхтнээр дамжин тархинд нөлөөлөх бус мөн арьсаар дамжин мэдрэлийн эд эсийг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Юу хийх вэ? Хэдхэн дусал эфирийн тосыг бэлэн биеийн тосон дээр нэмж хэрэглэнэ. Биеийн тосны сонголтын хувьд, оливийн, газрын самар, чангаанз, кокос, гүнждийн мөн усан үзэмний үрний тос ч байж болно. Өдрийн турш анхилуун үнэрийн эмчилгээ хийж ч болно, үүний тулд нусны алчууранд тосоо түрхээд сэргэмээр үедээ үнэртээрэй.
4. Хоол хүнс
Хоол судлаачдын үзэж байгаагаар ядаргааг өглөөний зөв хооллолтоор даван туулж болно гэж үздэг. Энэ онолыг ч үгүйсгэх аргагүй. Британийн судлаачид хэд хэдэн хүнсий бүтээгдэхүүний жагсаалт гаргасны нэгэнд нь улаан алим багтаж байна.Тэдний үзсэнээр нэг улаан алим өглөө идэхэд нойр бүрэн сэргэж, бие эрхтэн амин дэм, эрдэс бодисоор хангагдах аж. Жагсаалтыг самар, тахиа, загасны мах, овьёосны каш, цай зэрэг удаалжээ. Юу хийх вэ? Эрч хүчийг их хэмжээгээр өгөх өглөөний хоолны цэс өөртөө зохиогоод үзээрэй. Удахгүй таны бие үүнд талархаж эхлэх болно.
5. Цай
Өглөө сэргэхийн тулд заавал аяга кофе уух шаардлагагүй. Сэргээх үйлчилгээтэй цайны нэр төрлөөс дурьдвал – ногоон болон бидний хэлж заншсанаар байхуу цай болно. Ногоон цайны орцонд хүний биед чухал эрдэс бодис ихээр агуулагдаж байдаг, харин байхуу цай нь даралт багатай хүмүүст илүү тохиромжтой байдаг ажээ.Энэ хоёр төрлийн цай хүний оюуны бүтээмжийг дээшлүүлж, сэтгэл санааг сэргээх увдистай юм. Цайндаа зүсэм нимбэг, жүрж, цангис, аньсны навч, нохойн хошуу, гаа зэргийг нэмснээр илүү амин дэмээр баялаг болгож болохоос гадна амттай ч болно. Мөн цагаан гаа, кардамон, цинамон, хар перец зэрэг амтлагчууд нэмсэн ч болно.Юу хийх вэ? Улун ногоон цай хийхдээ тал аяга хүн орхоодойтой ногоон цай, хагас аяга пуэраг 5 минут орчим хандална. Энэ аяга цайг ууснаар таны эрч хүч маш хурдан сэргэнэ. Цагаан гаа – ядаргаанаас салах бас нэгэн нэмэлт хүнс. Цагаан гааг байхуу цайнд ч, ногоон цайнд ч хийж болно, хамгийн гол нь шинэ байх нь чухал.Нэг аяга цайнд 5 гр цагаан гаа гэж тооцоолон, нарийхан хэрчээд эсвэл үрж жижиглэсэн байдлаар хийж хандлан ууна. Цайтайгаа цуг буцалгаад халуун саванд хийж 15 минут орчим хандална. Илүү халуун чанарын цай уухыг хүсч байвал чимх перец, хэрчим цитрус жимс хийж болно.
эх сурвалж: bataar.mn