Хятад бүсгүйчүүдийн хөгшрөлтөөс сэргийлдэг арга

  • 44641645.cachedАрьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн. Тиймээс хүний биеийн хөгшрөлт хэр хурдтай явааг арьсаа шинжиж мэдэж болдог аж. Харин нүүрний арьсаа хэрхэн хөгшрөлтөөс хамгаалах вэ гэдэг асуулт өөртөө анхаарал тавьдаг хүн бүрийн анхаарлыг татдаг. Тэгвэл хятад бүсгүйчүүд хэрхэн хөгшрөлттэй тэмцдэг талаар Chinanews мэдээлжээ.

    Уг мэдээлэлд бичсэнээр хүний арьсанд “А” амин дэм дутагдсаны улмаас үсний угын булцуу хатуурч арьс хуурайшиж үрчийдэг гэдгийг онцолжээ. Тиймээс арьсаа өнгөлөг, залуу харагдуулахын тулд дараахь зөвлөгөөг өгч байна.

Элдвийн хурц найрлага, үнэртэй саван, цэвэрлэгчийн хэрэглэхгүй байх. Тогтмол хангалттай чийг өгч байх нь чухал. Нүүрний дасгал, хөдөлгөөн их хийвэл арьсыг сунгаж, үрчлээ үүсгэх талтай учир аль болохоор хөдөлгөөн багатай байлгах нь чухал юм.

fan-bingbing

Хурц наранд, ялангуяа үдийн наранд шарахаас болгоомжил. Хурц нартай өдөр гадуур явахдаа нарны тос түрхэж, малгай өмсөж явах хэрэгтэй. Арьсаа наранд түлж гэмтээвэл эргэж засал авахгүй тогтдог бөгөөд 15-20 жилд үргэлжилдэг байна. Тамхи татахаас болгоомжлох хэрэгтэй. Тамхины утаа арьсны хялгасан судсыг гэмтээж, хөгшрөлтийн шинж тэмдэг үүсгэдэг байна.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …