Архангайн баруун бүсийн уралдаан боллоо

content_63286

Архангай аймгийн баруун бүсийн уралдаан Өндөр-Улаан сумын нутаг Хануй бригадын төвд болж, тус сумын ИТХ, ЗДТГ, Хануй бригадын малчин, ард иргэд хамтран зохион байгууллаа. Тус наадамд Архангай, Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Төв зэрэг аймгийн уяач хүлгийнхээ шандасыг сорьсон юм.

Түрүүлж, айрагдсан хүлгийг уяачийн хамт танилцуулья.

Азарга

  1. Өндөр-Улаан сумын “Хануй хүлэг” галын аймгийн алдарт уяач Б.Барбаатарын хээр.
  2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Баясгалангийн баавгай хүрэн.
  3. Хөвсгөл аймгийн Жаргалан сумын уяач Г.Мөнхбаярын хонгор.
  4. Архангай аймгийн Жаргалан сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Буянбаярын даншиг хүрэн.
  5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Хануй хүлэг” галын уяач Х.Хүрэлсүхийн хүрэн.

Их нас

  1. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Доржзодовийн саарал.
  2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Хануй хүлэг” галын уяач Х.Хүрэлсүхийн хар.
  3. Улаанбаатар хот БЗД-ийн уяач Ц.Нүүдэлийн хонгор.
  4. Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Н.Мөнхзоригийн хул.
  5. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн алдарт уяач Г.Барбаатарын зээрд.

Соёолон

  1. Архангай аймгийн Булган сумын харьяат, Монгол Улсын харцага М.Батжаргалын хүрэн халзан.
  2. Архангай аймгийн Чулуут сумын уяач Ц.Ихбаярын хонгор.
  3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Баясгалангийн хүрэн.
  4. Архангай аймгийн Жаргалант сумын уяач Б.Отгонбаатарын хээр.
  5. Архангай аймгийн Чулуут сумын уяач Г.Батсайханы буурал.

Эх сурвалж: MNB.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …