Бейонсе Feyonce-тай шүүхдэлцэнэ

64ee3082f8c7d479great
Америкийн дуучин Бейонсе Техасын Feyonce Inc компанийг шүүхэд өгчээ. Уран бүтээлч бүсгүй техасчууд түүний нэрийг ашиглан ашиг олж байна гэж үзсэн аж. Яг хэдий хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ингэхдээ Манхэттены холбооны шүүхэд өгсөн нэхэмжлэлд дуучин бүсгүйн бие төлөөлөгчид хэд хэдэн хатуу анхааруулгыг дээрх компанид өгсөн гэдгийг онцолжээ.
Гэвч Техас мужийн компани дуучин Бейонсегийн уран бүтээлийг санагдуулсан бэлэн хувцас, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэн борлуулах ажиллагаагаа зогсоогоогүй байгаа гэнэ. Жишээ нь, тус компанийн үйлдвэрлэдэг барааны дотор Feyonce гэсэн бичвэр бүхий аяга бий. Түүн дээр дуучин Бейонсегийн 2008 онд хит болж байсан Single Ladies дууны үг болох He put a ring on it гэсэн бичвэр байдаг аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …