Мадонна хүүгээ сургуульд нь суулгана

138a4a854fc9b8a9great
Их Британийн папарацци нар өчигдөр Лондон хотын Хитроу нисэх онгоцны буудал дээр гайгүй юм дэгээндээ оруулжээ. Нью-Йорк хотоос ирсэн өглөөний нислэгээр Америкийн дуучин Мадонна газардсан байна. Дуучин эмэгтэй том хүрээтэй нарны шил зүүсэн байсан ч амархан танигдав. Түүний 15 настай хүү Рокко аав Гай Ричи рүүгээ зугтсанаас хойш ийнхүү Мадонна Их Британид анх удаагаа ирж байгаа юм.

Мадонна өсвөр насны хүүгийнхээ сурлагад анхаарахаар ирсэн бололтой. Рокко Америк дахь орон гэр, сургуулиа хаясан бөгөөд Англид ирээд мөн л хичээлдээ явахгүй байгаа аж. Амжилттай амьдралын нууц сайн боловсролд оршдог гэж үздэг дуучин эмэгтэй хүүгээ дураар нь тавьсан экс нөхрийнхөө сурган хүмүүжүүлэх арга барилуудтай санал нийлэхгүй байгаа аж.

Одоо Мадоннагийн хувьд хамгийн чухал зүйл бол хүүгээ хичээл сургуульд нь явуулах асуудал. Хэрэв хүү нь үгэнд нь орохгүй бол тэрбээр гараас нь хөтлөөд ч болов сургуульд нь хүргэж өгнө гэдгээ амлажээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Гвинет Пэлтроу Брэд Питтийг үргэлж хайрладаг

Жүжигчин Гвинет Пэлтроу өөрийг нь өмөөрч продюссер Харви Вэйнштэйнд хэлсэн үгнийх нь төлөө Брэд Питтийг үргэлж хайрлаж явна гэдгээ хэлжээ.