Хөвсгөлийн цагаан загас нэрээр хэрэглэчдийн төөрөгдүүлж байна

93084

  Хөвсгөлийн цагаан загас гэсэн хаяг шошготой худалдаалагдаж байгаа нөөшилсөн загас нь хэрэглэгчдийг ноцтой төөрөгдүүлж байна. Цагаан загасны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон байгаа учир энэ төрлийн загасаар нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй болно. Хөвсгөл аймагт үйлдвэрлэгдэж байгаа шилэнд савласан нөөшилсөн загасан бүтээгдэхүүн нь Ховд, Увс аймгаас бэлтгэгдсэн сугас загасаар хийгдэж байна. Одоогоор Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 20 орчим тн сугас загас хөргүүртэй зооринд хадгалагдаж байна. Эдгээр цехүүдэд загас нийлүүлэгдэж байгаа үед МХГ-т мэдэгдэж, хянуулдаг уламжлал тогтоод байна.

Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа загасан цехүүд нь эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд үйл ажиллагаа явуулж шинжилгээ, хяналт шалгалтанд тогтмол хамрагддаг. Гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хуурамч хаяг шошготой нөөшилсөн загасан бүтээгдэхүүн, утсан загаснаас хэрэглэгчид болгоомжилж урьдчилан сэргийлж шинжилгээ дүгнэлтгүй, гарал үүсэл нь тoдорхойгүй нөөшилсөн загасыг худалдан авахгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Amjilt.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …