Бразилын хойд хэсэгт орших Гарахус хотод хоёр эмэгтэй, нэг эрэгтэйг хүн амины хэргээр баривчилсан байна. Тэд хүний махаар нарийн боов хийн ойр орчмын хөршүүддээ худалддаг байсан нь тогтоогдсон талаар www.ibtimes.co.uk сайтад мэдээллэжээ. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгах явцад эдгээр хүмүүс хүний махаар хийсэн хоолоо хүүхэддээ идүүлж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Мөн хэрэгтнүүдийн гэрт нэгжлэг хийх үеэр хоёр хүний цогцос олдсон ба хэрэгтний нэг болох Силвериагын бичсэн 50 хуудас тэмдэглэл олджээ. Тэрээр тэмдэглэлдээ үл мэдэгдэх дуу хоолой сонсч шаналдаг байсан гэжээ. Цагдаагаас түүнийг баривчлах үеэр , хийсэн хэрэгтээ харамсахгүй байгаагаа хэлж байжээ.
Эх сурвалж: medee.mn