Нэг хуснаас 2-3литрээс их шүүс авахгүй байх нь чухал. Хэрэв хэт их шүүс авах буюу хэт гүн зүсэж модлогийг гэмтээх нүхийг бөглөхгүй шүүсийг гоожуулж орхивол уг хус үхэх учир хянуур болгоомжтой эв дүйтэй байх хэрэгтэй. Хусны шүүсний амт чанарыг сайжруулах зорилгоор элсэн чихэр, лимоны хүчил зохих хэмжээгээр нэмж уусгана. Шүүсийг хөвөн маарлаар шүүж шилэн сав юмуу паалантай хувинд хадгална. Хусны шүүсний үндсэн үйлчилгээ нь цинг /С эмин дэмийн дутмагшил/ -ийн эсрэг, шээс хөөх юм. Түүнийг подагри, үе мөчний өвчин, хаван, хатигшилт, хоолойны ангина, уушигны багтраа зэрэг өвчнүүдийн үед ууж хэрэглэнэ. Мөн ханиад, ходоод гэдэс, элэг цөс гээд ер нь л бүх л өвчинд тустай. Мөн уг шүүсийг экзем болон бусад арьсны өвчинд гадуур хэрэглэж болно.
Хусны шүүсийг гоо сайхны зориулалтаар ч ашигладаг ажээ. Хусны шүүсийг уухын хажуугаар өглөө бүр нүүрээ угаагаарай. Мөн түүн дээр нимбэгний шүүс нэмээд өдөрт хоёр удаа арьсаа арччих. Тэгвэл арьс яваандаа цайрч шингэрнэ гэдгийг эмч нар зөвлөж байна