Дэвид Бекхэм зодог тайллаа

FBL-FRA-LIGUE1-PSG-BREST  Дөрвөн орны лигт аваргалж байсан агуу хөл бөмбөгч, Дэвид Бекхэм хөлбөмбөгт 21 жил зүтгэсэний эцэст 38 насандаа зодог тайлж олныг алмайруулав.

Түүнийг Английн хөл бөмбөгийн түүхэн дэхь хамгийн алдартай төлөөлөгч гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрээр “Пари Сен-Жермен” багт сүүлчийн тоглолтоо хийсэн Бекхэм тэмцээнийхээ дараа нулимсаа барьж чадаагүй гэнэ. Түүнийг нь харсан эхнэр Виктория Бекхэм нь хүртэл нулимас дуслуулжээ. Ийм үед нулимас дуслуулсан нь арга ч үгүй биздээ.

Ийнхүү Францын аварга шалгаруулах тэмцээнд “Пари Сен-Жермен” баг “Брест” багийг 3:1 харьцаагаар хожиж амжилтаа дахин бататгажээ. Багийнхан нь Дэвид Бекхэмд баяр хүргэж, түүнийг дээш шиджээ.

О.Байгалмаа

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол улс Англи хэлний олимпиадын дэлхий аваргатай боллоо

Малайз улсын бага, дунд сургуулийн сурагчдын харилцааны ур чадварыг хөгжүүлэх, англи хэлийг чөлөөтэй, үр дүнтэйгээр …