Зураг дээр харагдах герман хоньч нохой үүлдэрийн нохойг Нью-Йорк хот Лонг Айлендийн зам дээр алхаж явахад нь олсон гэнэ. Нохойгоо идэх, уух ямар ч боломжгүй болгож, амыг нь туузаар боосон этгээдийг цагдаа нар хайж эхэлсэн бөгөөд эзний талаар мэдээлэл өгсөн хүнд 2000 долларын шан харамж амласан байх юм.
Нохойг олсон хүн хэлэхдээ “Зам дээр алхаж байгаад намайг хараад гүйж ирсэн. Түүний нүднээс их зовлон мэдрэгдсэн учраас над руу дайрахгүй гэдгийг шууд мэдэрсэн. Тэгээд аман дахь туузыг нь авсан” гэж хэлсэн байна.Тиймээс өөрийн тэжээвэр амьтнаа ийн аргагүй байдалд оруулсан этгээдийг мэдээлэлийг авч тодорхой арга хэмжээ авах гэнэ. Нохойг олсон даруйдаа нутгийн тэжээвэр амьтны хорогдох байранд хүргэж өгсөн байна.
Эх сурвалж: Time.mn