9 настай хүү 62 настай эмэгтэйтэй гэрлэв

maxresdefault437809785201604090711Есхөн настай сурагч хүү ээжээс нь эгч буюу 62-той эмгэнтэй гэрлэсэн хачирхалтай үйл явдал Өмнөд Африкт болжээ. Ингэснээр есөн настай сурагч Saneie Masilela дэлхийн хамгийн залуу сүйт хархүү болж байгаа гэнэ. Тэд өвөг дээдэс нь хүссэн учраас энэ хуримыг хийж байгаа гэж хачирхалтай гэрлэлтийн шалтгаанаа тайлбарлажээ.

Сүйт бүсгүй Хелен Shabangu урд нь гэрлэж байсан таван хүүхэдтэй нэгэн аж. Түүнчлэн түүний рекорд тогтоосон сүүлийн хуримын ёслолд анхны нөхөр болон таван хүүхэд нь оролцсон байна.

790

Сүйт бүсгүйн хувьд хоёр дахиа гэрлэхийг маш их хүсдэг байсан тул гэрлэх ёслолын үеэр тун ч аз жаргалтай  байжээ. Түүнчлэн “Хуримын дараа ч аз жаргал үргэлжилнэ. Бид хамтдаа унтаж, хамдтаа амьдарна ” гэж мэдэгдсэн байна. Мөн “Би хүмүүс юу гэж хэлэх бол гэдгээс санаа зовохгүй байна” хэмээн нэмж хэлжээ.

Харамсалтай нь хуримын ёслолын дараа бүх зүйл сүйт бүсгүйн санаснаар болоогүй бөгөөд сурагч хүүгийн ээж түүнийг хэл сурах хэрэгтэй гэсэн шалтгаанаар өөр тийш явуулжээ. Гэвч насны зөрүү ихтэй хосууд ойр ойрхон уулздаг гэнэ.

Харин сурагч хүүгийн ээж энэ гэрлэлтийн талаар “Энэ бол ердөө бэлэг тэмдэг төдий зүйл, хууль ёсны зүйл биш” хэмээн мэдэгджээ.

эх сурвалж: paparatsi.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …