Д.Батсүх: Дээгий хамтлагаас гарахаа бидэнтэй ярилцаагүй

c18b755c2feab433big
1995 онд “Номин” хамтлаг, бүжгийн “Талст” хамтлагтай нэгдсэнээр “Сүүлчийн удаа”, “Гэрэл сүүдэр” зэрэг анхны уран бүтээлүүдээ хүргэж, тухайн үед залуусыг байлдан дагуулснаар одоогийн  “Номин талст” хамтлаг байгуулагдсан түүхтэй. Тасралтгүй арван жил уран бүтээл туурвиж фэнүүдээ баясгасан тус хамтлагийнхан ойн баярынхаа дараахан буюу 2007 онд түр завсарлаж буйгаа дуулгаж, тэдний дууг олон жил үнэнчээр сонсч ирсэн залуусыг гонсойлгосон. Таван жил хамтарсан уран бүтээл гэж ер дуугарахгүй нам гүмхэн тус тусынхаа ажлыг хийж явсан тэд 15 жилийнхээ ойгоор эргэн нэгдэж олон сайхан уран бүтээл туурвиж, өөрсдийн ноёрхлоо дахин тогтоосон билээ. Гэвч энэхүү ноёрхол нь удаан үргэлжлэхгүй нь хэдхэн хоногийн өмнө тодорхой болсон. Тодруулбал, тус хамтлагийнхан АНУ-д “Best of Nomin Talst USA Tour 2016” аялан тоглолт хийхээр төлөвлөсөн Т.Дэлгэрмөрөнд Монгол дахь Америкийн консул виз олгох боломжгүй хэмээснээр тэрээр тоглолтдоо оролцож чадаагүй. Харин хамтлагийнхан нь тоглолтоо амжилттай өндөрлүүлсний дараа тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “За, нэг тиймэрхүү мэдээг би албан ёсоор мэдэгдье дээ. Би хоёр андынхаа араас захыг нь мушгиад үлдсэн эр, бас аав. Гэхдээ би тэдний оронд байсан бол намайг мартаж болох ч өмөрч үлдсэн охинд минь чихэр авч ирэх ухаан байсангүйд нь унтарчихлаа. Намайг гэсэн тэдний сэтгэл уудам гэлээ ч, над шиг байж чадаагүйнх нь төлөө энэ өдөр би тэднийгээ орхих шийдвэр гаргалаа. Номин талст хоёулаа боллоо. Би тэдэндээ хит дуунуудыг нь хангалттай зохиож өгсөн, өргүй. Хоёр найздаа амжилт” хэмээн мэдээлсэн. Гэвч энэхүү мэдээлэлд нь хамтлагийн ахлагч болон бусад гишүүд хариу өгөлгүй нам гүмхэн байх болов. Тиймээс бид хамтлагийн ахлагч Д.Батсүхтэй холбогдож цаашид хэрхэх тухай болон Т.Дэлгэрмөрөнгийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч буй эсэхийг нь тодруулахад “Уг нь, сүртэй юм болоогүй л дээ. Хамтлагаасаа гарах шийдвэрийнхээ талаар бидэнтэй уулзаж ярилцаагүй байна. Тиймээс одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй, тодорхой мэдээлэлтэй болсныхоо дараа энэ талаар ярья гэлээ.
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …