Хүний арьс гэдэг бие махбодын хамгийн том хэсэг бөгөөд түүнийг дэлгэн хэмжвэл хоер ам метр талбайг эзэлнэ. Арьс биеийн жигийн 15%-тай тэнцэнэ. Бидний арьс цаг агаарын таагүй уур амьсгалын улмаас чийгээр дутагдаж, тослог багассанаар хамгаалалтын бүрхүүл гэмтэж эцсийн эцэст эрт хөгшрөх шалтгаан болдог. Гэхдээ ийм үед арьсаа буруу арчлах нь хөгшрөлтийг түргэтгэдэг болохыг сайтар анхаарах хэрэгтэй. Тэгвэл эмэгтэйчүүд арьс арчилгаандаа ямар ямар алдаа гаргадаг, тэр нь хэрхэн арьсанд муугаар нөлөөлдөг болохыг товч тайлбарлая.
1. Хүзүүнийхээ арьсанд анхаарч арчилдаггүй
Олонхи бүсгүйчүүд нүүрээ өдөр тутам арчлахдаа хүзүнийхээ арьсанд тос, энгэсэг түрхэх талаар мартчихдаг. Зарим нь зүгээр л санаа тавьдаггүй эсвэл үнэтэй тосоо хэмнэх гээд хүзүүндээ ойр зуурын гарын дорхи тосноос түрхсэн болдог. Ингээд л нүүрний арьс нь толигор сайхнаараа атал хүзүү нь гүнзгий үрчлээстэй болсон байдаг. Гэтэл хзүүний арьс бидний боддогоос илүү эмзэг, хуурай байдаг. Үүний дээр хзүү үргэлж идэвхитэй хөдөлгөөнд байдгаас гадна нар салхинд амархан түлэгдэж өнгөө алддаг шүү дээ. Тиймээс хзүүнд нүүрний адил нарийн арчилгаа, бас хамгаалалт хэрэгтэй. Хүзүүндээ чийгшүүлэгч болон хөгшрөлтийн эсрэг тос, ласьон түрхэж, зуны улиралд нарнаас хамгаалах тос түрхэж, тэжээлийн бигнүүр тавьж бас алчуур ороож хамгаалах нь алдаагаа залруулах хамгийн үр дүнтэй алхам болно.
2. Буруу хоололт
Орчин цагийн бүсгүйчүүд нилээд бэлэнчлэх дуртай улс.хоол хийх дүргүй бол гараад хооллочихно. Өглөөг хачиртай хиам талх, өдрийг түргэн хоол, оройг чипс колагаар ходоодоо баясгадаг хүмүүс өөрийн эрүүл мэнд, бие галбирыг сүйтгэж байгаагаас гадна арьсаа давхар баллаж байгаа хэрэг юм. Арьс хэрэв хоол хүнсээр ашигтай амин дэм, шимт тэжээлээ авч чадахгүй бол хуурайшиж, холцруутан өнгөө алддаг. Загас, самар, оливийн тос, жимсний шинэхэн жүүс зэрэг ашигтай хоол хүнснээс бүсгүй та арьсанд чухал хэрэгцээт амин дэм, тосны ханаагүй хүчлийг авснаар арьсаа толигор зөөлөн болгож чадна.
3. Тамхи татах.
Тамхины утаа нь арьсанд хэт ягаан туяаны адил нөлөөлдөг болохыг эртэмтэд тогтоожээ. Тамхины “ачаар” чөлөөт радикалууд эрх чөлөөгөө олж, арьсны коллаген болон уян хатан байдлыг эвддэг энзимыг идэвхижүүлдэг байна. Үүний үрээр арьсны бүтэц алдагдаж,үрчээ үүсч, арьс унжиж сулбагар болно. Тиймээс тамхинаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй. Амьдралын эрүүл хэв маяг, зөв хооллолт нь хэдийгээр арав гаруй жил тамхи татсан байлаа ч арьс болон бие махбод шинээр нөхөн төлжихөд тусалдаг. С аминдэм, эрдэс бодисууд ялангуяа селен нь арьсанд чөлөөт радикалыг саармагжуулахад их үүрэгтэйг мэдэхэд илүүдэхгүй.
4. Дутуу нойр
Арьс өөрийн гэсэн хэмнэлтэй байдаг. Арьсны нөхөн сэргэлт, төлжилт чухам шөнийн цагт эрчимждэг. Тиймээс шөнө нойргүй ажиллаж, өдөр нь унтдаг хүн арьсныхаа биохэмнэлийг эвдээд зогсохгүй дааврын үйл ажиллагааг ч алдагдуулдаг байна. Энэ бүхэн нь арьсан дээр илэрч, арьс эрт хөгширч, хэт мэдрэг болж хувирдаг. Хэрэв үргэлж дутуу нойртой явдаг бол зөв хооллолтод ихээхэн анхаарах хэрэгтэй. Түүнчлэн зориулалтын шөнийн тос түрхэж байх нь арьсны нөхөн сэргэлтэд сайнаар нөлөөлдөг юм шүү.
5. Нүүрний будагтай унтах
Зарим бүсгүйчүүд өглөө нь хайртай хүнийхээ нүдэнд будаг шунхгүй харагдахаас болгоомжлохдоо эсвэл шөнө оройтож ядарсандаа нүүрнийхээ будгийг арилгалгүй тэр чигтээ унтчихдаг. Энэ нь будаг, хөлс тос нийлж арьсны сүвийг бөглөж, арьс батгаших, нүүрээр идээтэй жижиг тууралт гарах гол шалтгаан болдог. Үүний зэрэгцээ будсан сормуус хугарамтгай болдгийг санах хэрэгтэй. Шөнө унтахын өмнө нүүрээ сайтар цэвэрлэж занших нь арьсаа эрүүл байлгах үндсийн үндэс гэдгийг бүү март.