Монгол Улсын 100 залуу Хятад улсын бүтээн байгуулалттай танилцлаа

eb6ec289-7525-4029-921e-f047e70f53b1

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам, Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг 2015 оноос шинэчлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү шинэчилсэн хөтөлбөрийг 5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын шилдэг 100 залуу 4 дүгээр сарын 5-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин,Нинбо хотуудаар айлчлал хийгээд ирлээ.

Монгол-Хятад орнуудын залуучууд түншлэлээ өргөжүүлж, бизнес саналаа солилцох, хамтарч ажиллах боломжоор хангах зорилготой уг айлчлалын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус байгууллагын шилдэг залуучууд оролцсоноос гадна МЗХ-ны 21 аймаг, 9 дүүргийн шилдэг залуучуудын холбоод, Монголын Оюутны холбоо мөн урлаг соёл, төмөр зам,  банк санхүү, бизнесийн салбарт амжилттай яваа залуучууд хамрагдсан байна.

756f7904-3e78-4d89-a20b-ede1a96736cc

Энэхүү айлчлалын тэргүүнээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, МЗХ-ны дэд ерөнхийлөгч Д.Амарсайхан, Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Н.Жавхлантөгс, Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын атташе М.Нарангэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын  яамны мэргэжилтэн С.Батцэцэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын  яамны мэргэжилтэн М.Уянга, Төв аймгийн Зуунмод хотын иргэдийн төлөөлөгч, Төв аймгийн залуучуудын холбооны тэргүүн Б.Дөл, УБТЗ-ын аж ахуйн албаны инженер, Монгол Улсын зөвлөх инженер  Б. Ариунболд зэрэг албанынхан оролцлоо.

b7fb0ba8-3157-4d2e-a94d-fa878eb0be92

Айлчлалын үеэр Монгол Улсын шилдэг 100 залууг Бүх Хятадын Залуучуудны Холбооны дэд дарга Жоу Чинха хүлээн авч,  хоёр орны залуус хэрхэн хамтран ажиллаж болох, хоёр орны бизнесийн орчин ямар байгаа талаар мэдээлэл солилцон, ажил хэрэгч чөлөөт хэлэлцүүлгүүд зохион байгуулсан юм.

a2d3850a-73e9-4ca5-a20c-c3bc04f1d089

Мөн Хятад Улсын дэлхий нийтэд зарлаад байгаа “Нэг бүс нэг зам” хөтөлбөртэй танилцаж, Залуучуудын улс төр судлалын дээд сургууль, Төмөр замын компани, Шызя эртний гудамжаар зочилж, өнгөрсөн жилийн бараа эргэлт, үндсэн тээвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлсэн Дэлхийн 5 дугаарт, Хятад улсад 2 дугаар ордог Нинбо хотын далайн боомтын байгуулалтуудтай танилцаж, тус боомжийн залуучуудтай уулзалт хэлэлцүүлэг өрнүүлсэн.  Түүнчлэн жилд 150 мянган машин үйлдвэрлэх хүчин чадалтай Зили автомашины үйлдвэртэй танилцаж туршлага судалсан юм.

Уг айлчлалд оролцогчид үйл ажиллагааны хүрээгээ тэлж, цаашид хоёр орны залуус хамтран ажиллах, хамтран ажиллах түншийн харилцаагаа өргөтгөсөн  чухал үйл ажиллагаа боллоо гэдгийг энэ үеэр онцолж байсан юм. Ийнхүү Монгол-Хятадын салбар салбарын залуучуудын туршлага солилцооны шинэ хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжлээ.

2c90b9e8-95f6-4259-a913-00d2a7e00508

Мөн уг хөтөлбөрийн хүрээнд ирэх наймдугаар сард Хятад Улсын шилдэг 50 залуу  Монгол улсад айлчлах юм байна.

42e037a0-ad32-4bed-8890-bc9720b0ed2e

Эх сурвалж: Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …