Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажилладаг байснаа зогсоов

14607731235711a103bcf3eУлаанбурхан өвчний дэгдэлт их байгаа энэ үед өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар буюу оройны 20 цаг хүртэл ажиллаж байсан юм. Гэвч өчигдрөөс эхлэн Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллахгүй гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат хэлэв.

Тэрбээр “Сайдын тушаалын дагуу ямар нэгэн өвчнөөр амбулатороор хэвтэн эмчүүлж буй өвчтөний тоо 6 хувиас дээш байвал уртасгасан цагаар ажиллана гэдэг. Өнгөрсөн өвөл ханиад томууны тархалтын давалгаа өндөр байсан учир өнгөрсөн 2015 оны 11-р сараас хойш уртасгасан цагаар ажилласан.

Монгол Улсад хүүхдийн ортой эмнэлгийн тоо бага учраас зарим хүүхдүүдийг том хүний ор тасгийг цөөлж, хүүхдүүдээ хэвтүүлсэн. Ийм арга хэмжээ авсны үр дүнд л хүүхдийн эндэгдэл бага байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа үед нийт өвчлөлийн 5-10 хувь нь энддэг. Манайд нас баралтын түвшин 0.3 хувьтай л байна” гэв.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …