Хятадад “ХҮҮХЭД-ААЛЗ /PAUCHOK/” төржээ

Гуанжоу-гийн эрүүл мэндийн төвүүдийн нэгэнд өвөрмөц мэс заслын ажиллагаа явагджээ. Дөрвөн хөл, дөрвөн гартай төрсөн энэхүү “аалзан хүүхэд”-ийн нэмэлт мөчүүдийг эмч нар мэс засал хийн авсан тухай “Комсомольская правда” сонинд бичжээ.

Эмч нар итгэхийн аргагүй ер бусын энэхүү эмгэгийн шалтгааныг ихэр хүүхдийн нэг нь хөгжөөгүй байх гэж тайлбарлажээ. Уг төвийн ерөнхий мэс засалч Ю Жиа Кан гэр бүлийнхэн нь хоёр ихэр хүүхэд хүлээсэн ч нэг л төржээ. Төрөөгүй хүүхдийн өсөлт зогссоноос эрүүл хүүд ийм байдалтай төрсөн гэж үзэх үндэстэй гэнэ.

Одоо, хүүхдийн эмч нарын хийсэн мэс засал амжилттай болсон ч, дараа аль хэр тогтвортой байхыг тооцох хэрэгтэй аж. Эдүгээ энэ хүүхэд хатгаатай бас зүрх судасны гажигтай гэж оношлогдсон гэнэ. Тиймээс магадгүй, хүүд дахин нэг биш мэс засал хийх хэрэгтэй болжээ.

эх сурвалж: gereg.mn

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …