Сүйт бүсгүйдээ хулхидуулжээ

9e8f71caba38b22cgreatФилипп Лэнгер гэдэг америк залуу 30 мянган долларын үнэтэй бөгжийг нь буцааж өгөхөөс татгалзсан экс сүйт бүсгүй Эшли Жэй Чеслерыг шүүхэд өгчээ. Тэд анх Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн нэгэн уушийн газар танилцсан аж. Гурван сарын дараа Лэнгер хайртдаа гэрлэх санал тавьсан байна. Чеслер бүсгүйд бриллиантан шигтгээтэй бөгж бэлэглэсэн аж.

Гэвч сүйт бүсгүй нь удалгүй сүйгээ цуцлажээ. Харин үнэт эдлэлийг буцааж өгсөнгүй. Лэнгер өөрийн гаргасан нэхэмжлэлдээ тус мужийн хуулинд заасны дагуу Чеслер бөгжийг буцааж өгөх ёстой хэмээжээ. Экс сүйт хархүү бэлгээ буцааж авах юм уу мөнгийг нь гаргуулна хэмээн зүтгэв.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …