Долоо хоногийн аль гарагт хүмүүс илүүтэй нас бардаг вэ

Америкийн эрдэмтэд 15 жилийн ажиглалт дээрээ үндэслээд долоо хоногийн ямар гарагт хүн илүүтэй их нас бардаг, гэхдээ юунаас болж хорвоог орхидгийг тооцож гаргасан байна.
Судалгааны дүнгээс харахад бямба гарагт хамгийн их нас бардаг бол долоо хоногийн өдөр тус бүрт нас бардаг шалтгаан нь өөр өөр байна гэнэ.

Эрдэмтэд 1999-2014 онд нас барсан 39 орчим сая хүний мэдээллийг үндэслэн дараах гаргалгаа хийжээ.
Бямба гарагт 5,7 сая хүн ерөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол ням гарагт 5,6 сая хүн нас барж.
Даваа гарагт ихэвчлэн зүрх судасны өвчнөөр өөд болдог байхад мягмар гарагт ханиад, амьсгалын замын өвчнөөс болж нас бардаг нь харагджээ.

Пүрэв гарагт өөд болоочдын тун бага хэсэг нь зүрхний шигдээсээр нас барсан дүн гарч. Баасан гарагт ихэвчлэн мансууруулах бодис ихээр хэрэглэсэн, мөн л зүрх судасны өвчин нас барах үндсэн шалтгаан болох нь илүү байна гэжээ.

Золгүй тохиолдлоор нас барах явдал бямба, ням гарагт хамгийн их тохиодог гэнэ. Бямба гарагт автомашины ослоор 42 мянган хүн нас барсан байсан бол ням гарагт 39 мянган хүн. Харин баасан гарагт ослын улмаас 36 мянган хүн л өөд болсон дүн гарчээ.

Амралтын өдрүүдэд галт зэвсгийн улмаас амь алдагсад хамгийн их гардаг нь бас харагдаж. Бямба ням гарагт дунджаар 32 мянган хүн ийм шалтгаанаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.
За тэгээд бямба гарагт хортой ургамал, амьтнаас болж 216 хүн нас барсан нь ням гарагийнхаас 47-оор их байжээ.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …