50 Цент хүүтэйгээ анх удаа уулзлаа

016eb04e4cf774403d4559e81bd42b28Алдарт реппер 50 Цент өнгөрсөн амралтын өдрөөр шүтэн бишрэгчидтэйгээ уулзах өдөрлөг зохион байгуулжээ. Энэ үеэр хэний ч санаанд оромгүй үйл явдал болсон нь “Баяж эсвэл үх” уриатай реппер төрсөн хүүтэйгээ анх удаа уулзсан нь байлаа. “Ин Да Клаб” дуугаараа олны танил болсон тэрбээр гэнэт гарч ирсэн өөрийн төрсөн хүү Давианы зургийг Инстаграм дахь хуудастаа оруулж, сэтгэл нь ямар их хөдөлж буй талаар бичихдээ “Миний амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн байна. Энэ бяцхан залууг Давиан гэдэг. Намайг харуутаа уйлж гарсан. Би хүүгийнхээ сайн эцэг нь байх болно” хэмээжээ.

Хувийн амьдралынхаа талаар олон нийтэд тэр бүр дэлгэдэггүй 40 настай реппер, жүжигчин 50 Цент олон жилийн турш огт мэдэлгүй явсан Давиан хүү өөртэй нь ямар адилхан байгааг түүний Инстаграм дахь зургуудаас харж болох юм. 50 Цент нь Давианаас гадна 19 настай Маркиз Жексон, гурван настай Сайр Жексон гэдэг хоёр хүүхэдтэйг шүтэн бишрэгчид нь андахгүй мэднэ.

Алдарт репперийн хувийн санхүүгийн байдал тун ээдрээтэй байгаа бөгөөд саяхан дампуурлаа зарлахаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл гарсан ч онлайн дахь хувийн хуудсууддаа бэлэн мөнгөн дунд умбаж, сайрхсан зургуудаа олонтаа оруулж байгаа нь олны дунд эргэлзээ төрүүлэх болсон юм.

эх сурвалж: zuvsongolt.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …