Хэрхэн нарийхан бэлхүүстэй болох вэ?

4398_610_350Эмэгтэй хүн хав дөрвөлжин хайрцаг шиг байх нь хэнд ч тааламжтай харагдахгүй шүү дээ. Тэгээд ч бурхан эмэгтэй хүнийг нарийхан бэлхүүс, алим шиг өгзөг, уянгалаг сайхан хоолой гээд л олон зүйлээрээ эрчүүдийг татаж байхаар бүтээсэн билээ. Мэдээж төгс хүн гэж байдаггүй ч та түүнийг бүтээж болно шүү дээ. Биеэ сайхан авч явах эсэхээ чи өөрөө шийдэх ёстой. Гоо сайхан чиний гарт таны мэдэлд явдаг юм. Дасгал бүрийг гэртээ 15-20 минут хийхэд хангалттай.
Тохой өвдөг. Хөлийн хооронд мөрний хэмжээтэй зай авч зогсоод хөлийн улыг хооронд нь зэрэгцүүлэн тавина. Гараа шилэндээ аваад тохойгоо аль болох арагш нь болго. Энэ байдлаас нэг гэхэд биеэ хажуу тийш сайтар эргүүлэнгээ урагш сайтар тонгойж тохойгоороо өвдөгтөө хүрэнгүүт баруун тохойгоор зүүн өвдөгт, зүүн тохойгоор баруун өвдөгт амьсгаагаа гарга. Өвдгөө хэрхэвч нугалж болохгүй. Хоёр гэхэд тохойгоо огцом хойш болгон дээш өндийгөөд амьсгал авна. Гурав гэхэд тонгойж зүүн тохойгоороо баруун өвдөгт хүрч дөрөв гэхэд өгцөгний дасгалыг 10-20 удаа давтана.
Хажуу тийш налах. Зүүн хажуугаараа сандал уруу харж нэг алхамын зайд зогсог. Зүүн хөлөө нугалалгүй сандал дээр тул нэг гэхэд доош тонгойн баруун гарын хуруугаар зогсож буй баруун хөлд хүр гэхэд дээш өндийнө. Гурав гэхэд зүүн хажуу руугаа тонгойн гарынхаа хуруугаар сандал тулсан зүүн хөлийн уланд хүрч дөрөв гэхэд дээш болно. Дасгалыг 5-10 удаа давтаад бэлтгэх байдлаа солин баруун хөлөө сандалд тулаад нөгөө тал руугаа 5-10 удаа давт.
Хөлөө зөөх. Дээш харж хэвтээд гараа тохойгоор нугалж алгаар нь доош харуулан тавьж гар дээрээ өндийнэ. Баруун хөлөө өвдгөөр нугалан гуяа эргүүлэн зүүн тийш болгоод өвдгөө шаланд хүргэ. Зүүн хөлөө шулуун байлгана. Дараа нь өвдгөө аажмаар тэнийлгэн бэлтгэх байдалдаа орно. Мөн зүүн хөлөөрөө дасгалыг хийх ба тус бүр 10-15 удаа тав.
Аарцгаар тойрог хийх. Хөлийн хооронд мөрний хэмжээтэй зай авч улаа хооронд нь зэрэгцүүлж гараа гуян дээрээ байрлуулж зогсоно. Тэгээд аарцгаараа урагшаа баруун тийш хойш зүүн тийш гэх мэтээр тйорог хөдөлгөөн хийнэ. Дараа нь эсрэг чигт хийх ба тус бүрт 5-10 удаа хийнэ.
Аарцгийг зугуу эргүүлэх. Хөлөө алцийлган шалан дээр сууж гарыг урагш сунган мөрний орчим ав. Биеэрээ зүүн тийш аажим эргүүлж, дараа нь мөн түүнчлэн биеэ баруун тийш эргүүлнэ. Ингэж зургаан удаа эргүүлээд, дээш харан хэвтээд булчингаа сулла. Дасгалыг 3-4 удаа хийнэ.
Хэвтэх байдлаас хажуулдах. Зүүн хажуугаараа хэвтээд зүүн хөлөө өвдгөөр бага зэрэг нугалан үл мэдэг урагш тавьж баруун хөлөө шулуунаар нь зүүн шагай дээр тохно. Хоёр гараа тохойгоор нугалан алгаа хавсран шалан дээр тулж духаа дээр нь тавь. Энэ байдлаас нэг гэхэд зүүн гараа нугалан хэвээр нь толгой дээр өргөн босож суун баруун гараар зүүн хөлийн шагайнаас барина. Баруун гар шулуун байна. Анх эхлээд шагайндаа хүргэхгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Дасгалыг хийх дутам бие чинь уярч төвөггүй болно. Хоёр гэхэд хажуугаараа хэвтэж толгойгоо алган дээр тавь. Дасгалаа хийх үедээ жигд амьсгална. Дасгалыг эхлээд гурван удаа дараа нь 10 хүргэ. Yүний дараа нөгөө хажуу талаараа эргэж хэвтээд дахин 3-10 удаа хий.
эх сурвалж: http://ezuwluguu2.blogspot.ru/

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …