Male liver, artwork

Таны элэг тусламж хүсч байгаа шинж тэмдгүүд

Male liver, artwork

Элэг бие эрхтэнд маш чухал үүргийг гүйцэтгэдэг эрхтэн: биеийг цэвэрлэж элдэв хорт бодисоос бусад эрхтнүүдээ хамгаална. Эрхтэн л болсон хойно арчилгаа шаардлагатай. Хэт ачаалал өгвөл ажлаа гүйцэтгэх чадахгүй болж хүний биед шууд муугаар нөлөөлнө. Тийм ч учраас зарим нэг турахыг хүсэж байгаа хүмүүсийн жин хасагдахгүй зовоох нь бий. Элэг биднээс анхаарал халамж хүсэж байгаагаа хэрхэн илэрхийлдэг вэ? Та доорх жагсаалтыг үзээд өөрт тань эдгээр шинж тэмдгүүд илэрсэн эсэхийг анзаарна уу. Байнга толгой өвдөх: зөөлөн бөгөөд удаанаар өвдөх, магадгүй нүдний ухархайгаар хатгаж байна уу? Хэсэг амарсны дараа өвчин алга болно. Байнга булчин өвдөж, үе мөчөөр хатгах Архаг ядаргаа Сэтгэл санааны тогтворгүй байдал, шалтгаангүйгээр гуниглах Саруул ухаан замхрах, сэтгэн бодох чадвар буурах Байнгын түгшүүртэй байх, юм л бол стресст орох Гормон “тогтворгүйтэх” Урьд урьдынхаас ихээр хөлрөх Өөх тостой хүнс муу шингэх Хоол боловсруулах эрхтний асуудлууд илрэх: гэдэс хийгээр дүүрэх, хэвлий хавиар өвдөх, өтгөн хатах, гүйлгэх, унгах Харшил Огцом үнэр болон химийн зарим нэг зүйлд хэт мэдрэг байх Төрөл бүрийн үрэвсэл, арьс улайж үрэвсэх Амнаас эвгүй үнэр арилахгүй үнэртээд байх Онцын шалтгаангүйгээр огцом жин нэмэх Дээрх шинж тэмдгүүдээс салахыг хүсэж байвал элгэндээ анхаарал тавь. Юуны түрүүнд эрүүл хүнс хэрэглэ, эмчийн заавар зөвлөгөөгүйгээр дур мэдэн эм, амин дэм зэргийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Хоолны хувьд танд амархан дэглэм санал болгоё: Хангалттай шингэн уу, цэвэр ус уух Өдрийн хүнсэндээ багаар бодоход 35 гр эслэг/ширхэглэг хүнс хэрэглэх Аль болох органик хүнс худалдан авч хүнсэндээ хэрэглэх Согтууруулах төрлийн ундааны хэрэглээг эрс багасгах, бүрмөсөн татгалзах Сахар хэрэглэхээс татгалзах Өөх тосгүй мах идэх Сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх Сайн гэх өөх тос хэрэглэх: кокосын тос, авокадо, цэвэр цөцгийн тос гэх мэт Хүхрийн эх үүсвэртэй хүнс хэрэглэх: өндөг, брокколи, сармис, сонгино Эрүүл, тэнцвэртэй хооллох Дараах гурван хүнс таны элэгний үйл ажиллагааг “тэнцвэржүүлэх”-эд тустай: Артишок Элэгний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Хорыг гадагшлуулж, цусан дахь “муу” холестириний хэмжээг багасгана. Куркума Эсийн хэмжээнд хүний бие эрхтнийг цэвэршүүлдэг, хорт бодистой идэвхтэй тэмцэнэ. Мөн элэгний гэмтсэн эд эсийг нөхнө. Мэригийн чонын өргөс Элгэнд маш тустай. Уг цэцгийн эксракт нь элэгний эд эсийг хорт бодисоос цэвэрлэнэ, ялангуяа согтууруулах төрлийн ундаа, эмийн хордлого тайлж, вирус устгах шидтэй. Үрэвслийн эсрэг бөгөөд антиоксидант үйлчилгээтэй. Дээрх хялбар, энгийн аргуудаар элгээ хамгаалаарай. Танд эрүүл энхийг хүсье.

эх сурвалж: emch.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …