Бөөр гэдэг хүний биеийн хамгийн чухал эрхтнүүдийн нэг юм. Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл эрс ихэссэн нь иргэдийн буруу зуршил, даарч хөрөх зэрэг нь шууд холбоотой. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнс, амьдралын хэв маяг бөөрний өвчлөлд хүчтэй нөлөө болдог байна.
1. Хангалттай ус уухгүй байх. Биеэс хорыг гадагшлуулж, цусыг өтгөрүүлэхгүй байхын тулд шингэн зүйлс тэр дундаа усыг тодорхой хэмжээнд уудаг байх хэрэгтэй.
2. Давсыг хэт их хэрэглэх. Давсыг тохирсон хэмжээнд хэрэглэх хэрэгтэй. Хэтрүүлэн хэрэглэх нь цусыг өтгөрүүлдэгээс гадна бөөрний үйл ажиллагаанаас шалтгаалан цусны даралтыг ихэсгэдэг.
3. Чихрийг хэт их хэрэглэх. Өдөрт чихэрлэг ундаа уусан хүний шээсэн дэх уураг хэвийн хэмжээнээс ихэсдэг. Энэ нь эргээд шээсээр уураг алдагдах нөхцөл болдог. Мөн энэхүү уураг бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
4. Шээсээ барих. Сонин сонсогдож байна уу? Гэхдээ маш олон хүн шээсээ удаан хугацааны туршид барьдаг. Шээсээ удаан барих нь бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг ба бөөрний чулууг үүсгэдэг.
5. Витамин эрдсээр дутмаг хүнс хэрэглэх. Ихэнхи эмэгтэйчүүд жингээ хасахын тулд огцом хүнд хоолны дэглэм барьдаг. Олон цагаар хоосон байх ч бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
6. Архи, согтууруулах ундааг хэрэглэх. Хүмүүс заримдаа шар айраг, дарс нэг хундгыг уух нь зүгээр гэж боддог ч архи, согтууруулах ундааны төрлийн зүйл бөөрөнд маш их ачаалал өгдөг.
эх сурвалж: emegteichuud.mn