Энэхүү захиаг бүх охинтой аавуудын өмнөөс бичихийг хүслээ. Та нар минь миний сэтгэлийг ойлгож, энэхүү захиаг эмэгтэй хүн бүхэн уншаасай гэж хүсэж байна. “
“Аавын бяцхан охин минь,
Анх ээж нь аавыг нь дэргэдээ байлгахын тулд “Эр хүнийг хэрхэн дэргэдээ тогтоох вэ?” гэсэн нийтлэл уншиж байхыг аав нь мэдээд их уурлаж билээ.
Охин минь, чамд “Эр хүнийг дэргэдээ тогтоох” даалгавар байхгүй, байх ч ёсгүй. Харин чамд минь ганц л даалгавар бий – сайн залуугийн хайрыг хүртэх. Амьдралын замд чинь алдаа, амжилт, гуниг зовлон гээд юу ч таарч болно, гэвч үүнийг л сэтгэлийн гүндээ хадгалж яваарай.
Охин минь, чи өөрийгөө ямар их үнэ цэнэтэй гэдгээ мэдэх үү? Амьдралын замд чинь чиний энэ үнэ цэнийг ойлгох цор ганц залуутай учирч, тэр залуу чамд ганц олдох энэ насаа зориулахыг хүснэ гэдэгт итгэж чадах уу? Надад итгээрэй, ийм залуу чамд минь олдох болно.
Бяцхан минь, би чамд “дэргэдээ байлгах ухаан” зарцуулах залуугийн тухай биш, чиний дэргэд өөрөө байхыг хүсдэг залуугийн тухай ярих гэж байна.
Түүний ширээний ард тохойгоо хэрхэн авдаг байх нь надад хамаагүй, чамайг инээхэд харцаа салгаж чаддаггүй байх нь хамгийн гол нь.
Түүний гольф тоглож чаддаг үгүй нь надад огт хамаагүй. Түүнд чиний бэлгэлэх хүүхдүүдтэйгээ хамт тоглож чаддаг байх нь л чухал. Уурлахаараа, инээхээрээ энэ өхөөрдөм хүүхдүүд чамтай минь хичнээн адилханг анзаарч харж чаддаг байх нь чухал.
Түүний эр хүний хувьд ямар байх нь надад огт хамаагүй. Чиний минь зүрх сэтгэлийг шархлуулах зүйл хийхэд зүрх нь хүрдэггүй байх нь чухал.
Чамайг минь сэтгэлдээ хүндэлж, гэртээ байлгах бүсгүйгээр сонгосон байхад түүний сонгуульд хэнд саналаа өгдөг байх нь надад хамаагүй.
Түүний ямар шашинаар хүмүүжсэн эсвэл шашингүй нь надад огт хамаагүй. Гол нь амьдралд гэрэл гээгээтэй зүйлс байдаг бөгөөд чамтай өнгөрүүлэх хором бүр нь түүний хувьд гэрэл гээгээтэй зүйл гэдгийг тэр мэддэг байх нь чухал.
Эцэст нь хэлэхэд охин минь, чи амьдралынхаа замд ийм эр хүнтэй учирсан ч тэр чинь ааваас нь огт өөр хүн бол бүү ай. Учир нь бидэнд маш үнэ цэнэтэй нэгэн зүйл бий: тэр нь ЧИ минь шүү.
Эр хүнийг дэргэдээ байлгахын тулд чиний минь хийх ёстой зүйл бол Өөрийнхөөрөө байх.
Чамайг үүрд хайрлах эр хүн, ааваас нь.”