Хүндийн өргөлтийнхөн олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна

14618250335721ae0978792

“Рио-2016” олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Ташкент хотноо болж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.

 Эмэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдсөн Б.Анужин VIII байр эзэллээ. Тэрбээр огцомоор 86 кг, түлхэлтээр 108 кг, нийлбэрээр 194 кг-ыг өргөв. Түүний жинд нийт 16 тамирчин өрсөлдөж манай тамирчин “В” ангилалд тэргүүлжээ. Мөн эрэгтэйчүүдийн 75 кг-д Ч.Очирхуяг ХVII байр эзлэв.

 Манай тамирчдын хувьд гол жингийн өрсөлдөөн өнөөдрөөс эхлэх бөгөөд эмэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ М.Анхцэцэг, ОУХМ Б.Энхтамир, +75 кг-д ОУХМ Э.Билэгсайхан нар өрсөлдөж байгаа юм.

 Ази тивийн аваргаас олимпийн эрхийг багийн дүнгээр нь олгоно. Тухайлбал, тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй, эмэгтэй багийн дүн гарч “Рио-2016” олимпийн наадмыг зорих баг тамирчид тодрох юм.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3Х3-ын олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ

Япон улсад сагсан бөмбөгийн 3х3-ын “Парис-2024” олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 3-5-ны …