Үүнийг сонсоод та тэр даруй хүйгээ таслахыг хэнд ч зөвшөөрөхгүй л болов уу

Та хүйний өнгийг харж байна уу? Хүүхэд хүйгээр дамжуулан цуснаас өөрт хэрэгцээт шим тэжээлийг авч байдаг бөгөөд түүнийгээ бүрэн авч дуусахад цагаан өнгөтэй болж хувирдаг байна. Тэгвэл хүүхдийн хүйг тэр дор нь таслах уу? эсвэл 2-3 минут хүлээх үү?

Олон арван жилийн турш хүүхдийн хүйг төрсөн даруйд таслаж байна. Тэгвэл ингэх нь зөв юм болов уу? эсвэл түр хүлээх үү? Хүүхдийг төрснөөс хойш 2-3 минут хүлээж байгаад хүйг таславал өөрт хэрэгцээт шим тэжээлийг бүрэн авч чаддаг байна.

8974a5baeaddcd34original

Судалгааны мэдээлэл
Швед улсад 382 хүүхдээс дээж авч энэхүү судалгааны үр дүн гарсан байна. Эдгээр хүүхдүүдийг 2 бүлэгт хувааж, нэг хэсгийг нь төрөөд 10 секундын дотор, нөгөө хэсгийг нь төрснөөс 3 минутын дараа хүйг нь тасласан аж. Ингээд  тэднийг 4 нас хүртэл нь ажиглалт хийжээ. Тэднийг 4 нас хүрэхэд нь хэд хэдэн туршилт хийсэн /оюун ухааны , авто ур чадварын, асуудлыг шийдвэрлэх, харилцааны болон зан байдлын/ ба 3 минутын дараа хүйг нь тасласан хүүхдүүдийн IQ илүү өндөр түвшинд байсан гэнэ. Мөн дээрх ур чадварууд нь ч харьцангуй илүү байжээ.

Төрсний дараа 3 минут өнгөрөхөд 80-100 мл цус хүүхдэд ирдэг байна.

Энэ нь томчуудтай харьцуулахад бага юм шиг санагддаж болох юм. Гэвч хүүхдэд маш их бөгөөд 115-125 мг цусанд 75 мг төмөр агуулагддаг байна. Энэ нь цус багадалтаас урьдчилан сэргийлэх гайхалтай арга юм. . Мөн тархины хөгжилд ч их тустай.
Тэгвэл өмнө нь яагаад ингэж байгаагүй юм бэ?
Магадгүй та ингэж асуух байх. Тэгвэл өмнө нь үүнийг муу гэж хүлээн авч байсан. Яагаад гэвэл нэг талаас эхийн цус ихээр гарах эрсдэлтэй нөгөө талаас хүүхдэд хэтэрхий их цус очиж шарлах эрсдэл байсан байна.Харин сүүлийн үеийн судалгаагаар цус алдалтийн эрсдэл нь адилхан байгаа юм.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …