Дуучин Нара Оюунгэрэл гишүүний үйлдэлд дургүйцлээ ингэж илэрхийлэв

611ec41500a8f52a6ac27af6d2dbbe87УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл чуулганы хуралдаан дундуур өөрийнхөө эргэн тойрны гишүүдийн кнопыг дарж, санал өгч байгаа бичлэг өнгөрсөн удаад цахимд цацагдсан. Улмаар уг асуудалд Ц.Оюунгэрэл байр сууриа илэрхийлж, “Өчигдөр чуулган цаг сунгаж хуралдсан. Гишүүд хоол идэх ч завгүй байсан. Нэг нэгээрээ гарч хоол идэх хооронд ийм зүйл болсон” хэмээн твиттерт жиргэсэн байдаг.

Тэгвэл Баянгол дүүргээс 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшихээ мэдэгдээд буй М.Нарантуяа фэйсбүүк хуудсаараа дамжуулан Ц.Оюунгэрэлийн үйлдэлд дургүйцлээ ийнхүү илэрхийлжээ.

Тэрбээр “Би юу үзчихвээ. Ногоон нүдэн ламын хайртай гоё зохиолч эгч маань мөн үү? Би андуурчихвуу. Би уржигдар Парламентийн суваг ТВ үзэж байхад хурлыг Гончигдорж ахлаж, хурлын дундуур Тэмүүжин, Лүндээжанцан гурав л крупны план зурганд үг хэлж бусдаар танхим чив чимээгүй байсан хирнээ санал хураалт болохоор гишүүд татгалзсан эсвэл зөвшөөрсөн гээд кноп дараад байсан.

Ямар үед бөөн хэрүүл маргаан болоод хууль батлаад ямар үед танхимд ялааны нисэх чимээ сонсогдом эвтэй найртай нам гүм элдэв маргаангүйгээр дэмжиж эсвэл татгалзаад байдаг юм бол гэсэн хадрлага төрөв.

Би яагаад хардсан гэхээр З.Энхболд тэр танхимд байгаагүй хирнээ зарим хуулийн төслийг зөвшөөрсөн эсвэл татгалзсан гэдэг дээр кноп нь дарагдаад байсан гайхаад нилээн анхааралтай үзсэн юм.

Гол нь жирийн үед танхимийг бүтэн зураглалаар үзүүлдэг биш билүү. Гэтэл зөвхөн крупны план буюу зөвхөн тухайн хүнийг барьсан зураглалтай байсан. Энэ талаар нэг пост хийдэг юм уу гэж бодсоноо бас л улс төржлөө гэх байх гэж бодоод больсон юм.

Гэтэл үнэн хэрэгтээ бидний сонголтыг авчихаад бидний төлөө ингэж ажилладаг гэж үү?

Ичиг ичиг шившиг шившиг” гэжээ. Бичлэгийг хүргье


Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …