Одоогоос найман жилийн өмнө буюу 2008 онд нэгэн блог хөтлөгч Мэтт гэгч эр удахгүй хүүхэдтэй болох гэж байгаагаа блогтоо оруулжээ. Тодорхой шалтгааны улмаас түүний эхнэр хүүхдээ төрөх хугацаанаас нь өмнө хийсвэрийн аргаар хүүхдээ төрүүлсэн аж. Түүний блогийг уншигчид хосуудад баяр хүргэж байлаа. Охин төрснөөс 7 хоногийн дараа Мэтт өөрийн блогтоо “Лизз 30 насандаа таалал төгслөө” гэсэн харамсалтай нийтлэлийг оруулсан байна.
Эмч нар бүхий л чадлаа дайчлан ажилласан боловч түүнийг аварч чадсангүй хэмээн бичсэн байжээ. Ийнхүү Мэтт ганц бие эцэг болсон бөгөөд 2011 онд “Маддид зориулсан хоёр үнсэлт” нэртэй ном бичсэн ба энэ нь тэр ондоо бэстселлер болсон юм.
Жүжигчи Чаннинг Татум Мэттийн амьдралаар кино хийх болсноо саяхан мэдээллэсэн ба тэрээр ерөнхий продьюсераар ажиллах аж. Мэтт хэлэхдээ “Би Чаннингтай хараахан уулзаагүй байгаа. Гэхдээ удахгүй уулзана гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн US Weekly ссэтгүүлд өгсөн ярилцлагатаа хэлжээ. Мөн Мэтт “Би охин Мэддигээс эхнэр Лизийг өдөр бүр хардаг” гэжээ.
эх сурвалж: emegteichuud.mn