С.Уйлльямс ичсэндээ хуурамч зургаа устгажээ

ddfb2a2c4d9c609e047f1b1f45a7c90f

Теннисийн спортод домог болтлоо алдаршсан тамирчин Серена Уйлльямс гэрэл зургийн Фотошоп программ ашиглан бэлхүүсээ нарийсгасан зургаа онлайнаар цацсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, асар их шүүмжлэл дагуулжээ. Өдгөө 34 настай тамирчин бүсгүйн эл зургийг “Пийпл” сэтгүүл “2016 оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд” хэмээх дугаарт зориулан авахуулсан аж.

Хэдийгээр 45 мянга орчим хүнд таалагдсан ч 600 гаруй дагагч нь уг зургийг засварласан гэдгийг мэдээд тамирчинд өөрт нь хандан удаа дараа гомдол гаргасны эцэст С.Уйлльямс зургаа устгасан байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр өнөөх зурагныхаа засварлаагүй жинхэнэ хувилбарыг оруулж, алдаагаа засчээ.

С.Уйлльямс засварласан зургаа онлайнаар цацсан нь анхны удаа биш юм. Тэрбээр өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард Спортс Илльюстрейтэд сэтгүүлд ташаа болон нүүрийг нь засварласан зургийг гаргаж, бас л олноос шүүмжлэл хүртэж байсан билээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …