30 нас хүрэхээсээ өмнө сурвал зохих амьдралын 15 хичээл

30 нас гэдэг тодорхой хэмжээний бахархал болон ололт амжилтын мэдрэмж дагуулж ирдэг. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд та амьдралдаа насан туршдаа нандигнах чухал хэд хэдэн зүйлийг сурч өөрийн болгож авдаг. Ингээд таны сурсан байх ёстой амьдралын 15 хичээл юу вэ?

1.    Боловсрол зөвхөн цол, диплом авахаар хязгаарлагддаггүй.     79868f3e612a5262eed899c02b64a3f0

     Магадгүй зарим хүн шилдэг сургуульд суралцаж төгсөх нь амжилтын баталгаа болдог гэж боддог байх. Гэхдээ үнэндээ амжилт тийм ч амархан биш. Цол, дипломын төлөөх боловсрол бол хязгаартай харин бодит амьдралын боловсрол хязгааргүй. Бодит амьдралын боловсрол л таныг өөрөө өөрийнхөө хамгийн сайн хувилбар болж төлөвших тэр аялалд чинь чиглүүлж бас зааж сургах болно.

2.    Мөнгө бүх асуудлыг шийддэггүй. Таны амьдралын хамгийн чухал асуудлуудыг мөнгө шийдэхгүй. Мэдээж мөнгө маш олон сонголт болон тансаг зүйлсийг бий болгож чадна гэхдээ амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлс болох хайр, аз жаргалтай гэр бүл, хийх дуртай ажил болон сайн найзуудыг мөнгө бий болгож чадахгүй. 3.    Цаг хугацаа хязгаартай. Таны цаг хугацаа хязгааргүй биш хязгаартай. Хором бүч бүхэнд цаг хугацаа таны гараас яг л атгасан элс шиг урсаж байгаа. Харин цаг хугацааг хамгийн үнэ цэнэтэй болгож чадах тэр л зүйлд амьдралынхаа хором мөч бүрийг гайхалтай, дурсамжтай, сэтгэл хангалуун өнгөрөөх юм.

4.    Таны талаарх бусдын бодол танд хамаагүй. 20 нас яг л галзуу хулгана дээр суучихсан мэт ороо бусгаа байдаг. Харин энэ л мөчөөс эхлэн та амьдралаа гартаа авах ёстойг, бусдын нөлөөллөөс болж хамгийн чухал сонголтуудаа хийхгүй байх ёстойг ойлгож эхлэх болно.

5.    Эрүүл мэнддээ талархаж сурах. Нас ахих тусам тө өөрийгөө супер хүн биш гэдгээ ойлгох болно. Жижиг сажиг өвчин, хуянгууд бага багаар нэмэгдэх тэр л үед эрүүл мэнддээ илүү ач холбогдол өгч хамгийн чухал зүйл гэдгийг ойлгож эхлэх болно.

6.  Гэр бүлээ хайрлаж, тэдний үнэ цэнийг илүү ойлгох. Амьдралд бүхнийг хийж чадахаар төгс мэтээр өөрийгөө төсөөлж байсан байж болох ч нас ахих тусам өөрийн алдаагаа, сул талуудаа олж харах болно. Энэ л үедээ өөрийн тань гэр бүл амьдралд чинь ямар чухал нөлөөтэй болохыг ойлгож эхлэнэ. Өөрөө алдаа хийж, үр дагавруудыг нь мэдэрсэн болохоороо гэр бүлийнхнийхээ алдааг ч гэсэн мөн адил уучлах чадвартай болох болно.

7.    Уучлал өршөөлийн үнэ цэнэ.  30 хүрэхдээ та амьдралдаа илүү олон зүйлийг уучилж, өршөөж, сэтгэлд буй шаналал зовлонгуудаа явуулах ёстой гэдгээ ойлгоно. Хэн нэгнийг өршөөж уучлана гэдэг маш хэцүү гэхдээ энэ чухал хариуцлага таниас өөрөөс тань эхлэх ёстой гэдгийг та ойлгоно.

8. Амьдрал дандаа төлөвлөсний дагуу байдаггүй. Өсвөр насандаа та маш олон зүйлийг хийж бүтээнэ гэж бодож байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам амжилт гэдэг дандаа санаж бодож хүлээж байсан шигээ цаг хугацаанд бий болдоггүй гэдгийг ойлгох болно.

9. Санаа зовсноор юуг ч өөрчилж чадахгүй. Санаа зоволтууд ирээдүйг өөрчилдөггүй. Харин ч та ирээдүйгээ илүү их итгэл найдвар, зориг тэвчээртэйгээр нүүр тулахын тулд хичээх хэрэгтэй.

10. Амжилтыг илүү өөр өнцгөөс харж ойлгодог болох. 30 хүрэх тэр үед та амжилтыг илүү өөр өнцгөөс харж эхлэх болно яагаад гэвэл алдар нэр, мөнгө төгрөг жинхэнэ амжилтыг илтгэдэггүй гэдгийг та мэддэг болдог. Харин ч амжилт бол нөхөрлөл, гэр бүл, аз жаргал болон энх тайван амьдралыг хэлдэг гэдгийг ойлгоно.

11. Бүх зүйл үргэлж зөвхөн чиний талаар байхгүй. Яагаад бүх анхаарлыг зөвхөн өөртөө төвлөрүүлж хувиа хичээсэн байж болохгүй гэдгийг та ойлгох ба өөрөөсөө илүү бусдыг олж харах болно. Өөрөөр хэлбэл амьдрал гэдэг энэ агуу аялалд таны оруулах ёстой хувь нэмэр гэж байдаг гэсэн илүү том зураглалыг та олж харах болно.

12. Юу хэлэх, яаж хэлэхээ сайн боддог болох. Үг бол хамгийн хүчирхэг зэмсэг гэдгийг ойлгох ба үгэндээ маш болгоомжтой хандаж сурна. Бодлогүй хэлсэн үг өгүүлбэрүүд, сөрөг сэтгэгдлүүд таны нэр хүндийг сүйрүүлж чадах учраас та өөрийн үгний хүч чадлыг ойлгох болно.

13. Баяр баясал, аз жаргал хамгийн таамаглаагүй газраас ирдэг. Нас ахих тусам илүү энгийн зүйлд талархаж сурах болно. Урд нь хийхэд хөгжилтэй гоё санагддаг байсан тэр зүйлс 30 нас хүрэхэд огт өөр санагддаг болох болно.

14. Мөнгөний үнэ цэнийн ялгаа. Хорин хэдтэй залуугийн гарт байгаа 50,000 төгрөг 30-тай таны гарт байгаа 50,000 төгрөг хоёрын хоорондын үнэ цэнийн ялгаа асар их. Нас ахих тусмаа мөнгөний үнэ цэнийг улам мэдэрч, зөв зарцуулж эхлэх болно.

15. Нөхөрлөлийн талаар илүү сайн ойлголттой болно. Өсөж том болох тусам нөхөрлөл гэдэг нь заавал бие биендээ тустай байх ёстой юм байна гэдгийг ойлгоно. 30 насанд ирэхэд хамгийн их анхаарал тавьж халамжлах найзууд хэн бэ? гэдгээ бүрэн ойлгосон байдаг.

Эх сурвалж:Etoim.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …