30 настай серб бүсгүй Божана Данилович төрснөөсөө аваад орон зайн баримжаа алдах гэсэн нэртэй ховор гажигтай ажээ. Тиймээс гадаад орчин түүний нүдэнд тонгоруугаар харагддаг байна. Ингэснээр бүсгүй компьютерын буруу харуулсан гар болон бусад “ өөрчилсөн ” зүйл бүхий компьютерын тусгайлан тохиргоо хийсэн монитор хэрэглэдэг ажээ. Автобусаар явж байхдаа тэр дээд талыг нь доош харуулсан сонин бариад уншиж байдгаараа бусад зорчигчийн гайхлыг төрүүлдэг байна. Орон зайн чиг баримжаа алдагдах нь харсан мэдээллийг тархинд боловсруулах үйл явцын ер бусын ховор гажиг юм. Бүсгүй гэртээ хоёр телевизортой бөгөөд нэгийг нь өөртөө зориулан тонгоруу харуулан тавьж, нөгөө ердийн телевизорыг гэрийнхэн нь үздэг байна.
Божанагийн энэ гажиг тун ховор учир АНУ-ын Массачусетсын технологийн их сургууль болон Харвардын их сургуулийн эрдэмтэд сонирхжээ. Тэд тест явуулснаар, бүсгүйн нүд зургийг зөв хүлээн авч байсан ба тархинд очоод бүх зүйл буруугаар “эргэчихдгийг” тэд тодорхой болгожээ. Гэвч яагаад ингэдгийг эрдэмтэд мэдэхгүй байна. Ийм гажигтай хэд хэдэн хүнийг эрдэмтэд мэддэг ч, Божанагийн “тонгоруу ертөнц” өвөрмөц ажээ. “Энэ маань бусад хүнд маш хачин мэт санагдах ч, миний хувьд аль хэдийнэ хэвийн зүйл болсон юм. Би ийм л төрсөн. Тэгээд ч ертөнцийг ингэж л хардаг. Аз болоход, миний энэ гажиг зарим талаар эвгүй байдаг ч, амь насанд халгүй. Би үүнд аль хэдийнэ дасч, энэ байдалдаа сурчихсан” гэж бүсгүй ярьдаг байна.
Эх сурвалж: Zaluu.com