|
Бейонсе болон Жэй Зи нарын гэр бүлийн тухай санаанд оромгүй, элдэв дээдийн яриа явдаг билээ. Саяхан хосууд салах гэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байсан нь дуучин бүсгүй нөхрийнхөө араар тавьдаг байдлаас залхсантай холбоотой аж. Гэтэл өнөөдөрхөн Бейонсе хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байгаа тухай мэдээлэх болжээ. Од бүсгүйг гурван сартай жирэмсэн гэж нэгэн сэтгүүлд бичсэн бол хосуудын төлөөлөгчид үүнийг үгүйсгэжээ. Гэвч хэвлэлийнхэн хосуудын хоёр дахь хүүхдээ төлөвлөж байгаа талаарх мэдээллийг олж чадсан аж. Эх сурвалж: Zaluu.com |
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
