Алдарт жүжигчин банк дээрэмджээ

xw_1250158899486620201605060457

Уран зөгнөлт Flight of the Navigator /1986/ киноны од жүжигчин, 42 настай канад эр Жои Крамер /Joey Cramer/ Канадын Саншайн Кост хотод банк дээрэмдэхийг оролджээ. Хиймэл үс хэрэглэн, хар нүдний шил зүүсэн тэрээр банк руу орж, мөнгөө гаргахыг шаардсан байна. Энэ газар нутагт иймэрхүү тохиолдол маш ховор гардаг учраас Крамерт шаардсан мөнгийг нь өгчээ хэмээн CBC-д мэдээлжээ.

Банкнаас гарангуут машиндаа сууж алдарт жүжигчин асан хэргийн газраас оргон зайлахыг оролдсон аж. Харин банкин дотор байрлуулсан камерын тусламжтайгаар хууль сахиулагчид түүнийг олж чаджээ. Хэсэг хугацаанд хөөцөлдсөний эцэст цагдаа нар түүнийг зогсоож дийлсэн байна.

Дашрамд дурдахад, Жои Крамер 1986 онд гарсан Flight of the Navigator зөгнөлт кинонд цаг хугацаагаар аялдаг бяцхан хүүгийн дүрийг бүтээн алдаршиж байсан билээ. Мөн 1987 онд “Стоун Фокс” хэмээх телевизийн кинонд тоглосон бөгөөд тэрээр сүүлийн жилүүдэд спорт барааны дэлгүүрт худалдагч хийдэг байсан аж.

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …