Өнөөдөр болох үйл явдал

download-49-1009.00 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс зохион байгуулах “Татвар төлөгч 2016-Танд баярлалаа” олон нийтийн марафон гүйлтийн нээлтийн арга хэмжээ Чингисийн талбайд болно.


10.00 цагт: Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ногоон бүсийн их цэвэрлэгээний нээлт Чингисийн талбайд болно.


10.00 цагт: “Эрүүл мэнд-Урт наслалт” өдөрлөг  МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд зохион байгуулагдана. Утас: 70118467, 88011020


10.30 цагт: Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд хамрагдаж буй “Нарлаг Буянт-Ухаа” хорооллын иргэд Туул голын орчимд /Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо нисэх/ мод тарина. Утас: 94001774


11.00 цагт: Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн цэрэг татлагын байранд очиж, цэрэг татлагын ажилтай танилцана. Утас: 99077535, 99837676


11.00 цагт: Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд зохион байгуулах зуслангийн чиглэлийн  их цэвэрлэгээний нээлт “Зунжин” Супермаркетын өмнөх талбайд болно.


11.00 цагт: Гааль, татварын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээ ний нээлтийн ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Уг арга хэмжээний хүрээнд шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, хувь хүнийг шалгаруулан алдаршуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутан, татвар төлөгчдийн дунд тэмцээн уралдаан, сургалт зохион байгуулж, хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилготой юм.


12.00 цагт: Тээврийн дээд сургуулийн өмнө талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд тэднийг ажлын байраар хангах үйл ажиллагаа болно. Утас: 91915340


12.00 цагт: “Зориг сан”-гийн “Залуу манлайлал” хөтөлбөрийн “Дэм” төслийн хүрээнд “Бидний дэм: Сонин өдөрлөг”  ICC Tower-ийн 13 давхарт CLUB Coworking-д болох гэж байна. Утас: 99197769, 89119110


12.00 цагт: Монголын анхны гурван хийдийн нэг болох Дамбадаржаалан буюу Их шавийн шашныг бадруулагч хийдэд Диваажингийн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 94497349

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …